“Надад нууц гэж байдаггүй. Ер нь хэнд хэрэгтэй юм” хэмээн хэний ч өмнө торохгүй өгүүлдэг байсан дуучин Нарагийн амнаас сүүлийн үед “нууц” гэх үг олонтаа унах болсон гэнэ. Түүний энэ үг найз нөхдийг нь ихэд гайхшруулж байгаа бөгөөд “Хэн нэгнээс банга хүрээ юу” гэж асуух хүн ч олон гарч байгаа аж.
Ямартай ч нэг үе жүжигчин Баттулга буюу Батуушкатай дурлалын романс үүсгэн хамтдаа амьдарч байсан тэрээр шинэхэн дурлалтайгаа учраад тун ч романтик яваа. Одоогоор Нара ээлжит “Дон жуан”-ныхаа талаар ихэд нууцалж байгаа бөгөөд “Найз залуугаа зарлаад баймааргүй байна.
Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Энэ удаад би нууцалмаар байна” гэжээ. Нууцлаг ч юм шиг атлаа нууц биш Нара чухам юуны учир ийнхүү аашилна вэ.