Өчигдөр үдээс хойш 16.00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт нэгэн осол гарч, ослын улмаас нэг хүн амиа алджээ.
Осол гаргасан жолооч эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн үед талийгаач гэр бүлийнхэнтэйгээ хамт явж байсан хэмээн газар дээр байсан эх сурвалж мэдээлсэн юм.
Эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан 50 орчим насны эрэгтэй машин, бетонон хашаа хоёрын дунд хавчуулагдан харамсалтайгаар амиа алдсан талаар цугласан хүмүүс ярьж байсан юм.
Ямартай ч эл хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Хэргийн газарт цугласан хүмүүс “Сүүлийн үед сургалт муутай жолооны курс олноор байгуулагдаж, жолоо барьж чадахгүй хүмүүсийг гаргаж байгаатай холбоотой. Эмэгтэй жолооч нар осол гаргах нь их байгаа. Мөнгөтэй хүмүүс жолооны курст суулгүй үнэмлэхээ авч байна” хэмээн ярьж байлаа.
Э.Мөнх /www.mminfo.mn /