УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуулийн хоёр ч төсөл хүлээн авлаа.
Орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжинэ
Эхний хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар өргөн барьсан юм. УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд “Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг энэ удаа санаачилсан бөгөөд аймаг, сум, дүүрэгт нам, эвслээс нэр дэвшигчдийн жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар санал боловсруулсан байна.
2012 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн 20 хувийн квотыг баталж, хэрэгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн хууль, эрх зүйн чухал дэс дарааг бий болгосон юм. Харин одоогоор энэ нь орон нутаг дахь улс төрийн хүрээний жендэрийн тэгш байдалд хараахан баталгаажаагүй байгаа тул дээрх хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж буй гэдгээ эмэгтэй гишүүд онцолж байв.
УИХ-ын сонгуулийн зарим тойргийн дахин санал хураалтыг хэзээ явуулах вэ
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьсан хоёрдахь хуулийн төслийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан юм байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эдгээр гишүүд санаачилсан бөгөөд Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгааг дурдаад, цаг, зардал хэмнэх, сонгогчдын ирцийг хангах шаардлага зэрэг хүчин зүйлсийг харгалзан УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамт зохион байгуулах нь зүйтэй гэсэн зарчмыг баримталсан гэдгийг хэлсэн.
Түүнчлэн орон нутгийн сонгуулийн тухай хуулийн сонгогчдын саналыг авах цаг хугацаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийнхаас зөрүүтэй байгааг нэг мөр болгох шаардлага ч байгаа юм байна. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн саналын хуудсыг тоолох төхөөрөмжид хийх цаг ч өөр өөрөөр хуулинд тусгагдсаныг цэгцлэх хэрэгтэй хэмээн хууль санаачлагч гишүүд үзжээ. Ингэснээр хууль хоорондын уялдааг хангахад ч чухал ач холбогдолтой болно хэмээн эрхэм гишүүд УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулж байв.