УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар өөрсдийн санаачлан боловсруулсан “Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүний дараа хууль санаачлагчид хуулийн төслийг яагаад санаачлах болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү ганц заалт бүхий хуулийн төслийг боловсруулснаар аймаг, сум, дүүрэгт нам, эвслээс нэр дэвшигчдийн жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна гэсэн заалт нэмэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэллээ. Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байх явцад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өндөр буюу 30 хувиас дээш байгаа үед заавал квотыг хуулинд тусгах шаардлагагүй. Манай эмэгтэйчүүд мянганы хөгжлийн зорилтод тавьсан 30 хувийнхаа квотод орон нутгийн хэмжээнд өөрсдийн хүчээр хүрсэн байгаа гэсэн дүгнэлтэд тулгуурлаж квотыг тухайн үед хуулинд оруулалгүй баталсан. Гэтэл хууль баталсны дараа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж эмэгтэйчүүдээс УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан маш их санал шүүмжлэл ирж эхэлсэн. Энэ нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлж байгаа төсвийн хуулийн шинэчлэл, орон нутагт удахгүй шилжин ирэх санхүүгийн эрх мэдэлтэй шууд болон шууд бусаар холбоотой нь ажиглагдаж байна. Иймд орон нутагт эрх мэдэл нэмэгдэх, баялгийн хуваарилалт шинээр явагдах үйл явцын үеэр улс төрийн өрсөлдөөн ширүүсч, үр дагаварт нь жендэрийн тэгш байдал алдагдах аюул учрахаас бид болгоомжилж, өмнө хүрсэн амжилтаа алдахгүйн тулд тэгш байдлыг хуулиар бататгах шаардлагатай болсон гэж үзэж буйгаа хууль санаачлагч гишүүд мэдэгдлээ.
Орон нутгийн сонгууль болох хугацаа ойртсон тул бидэнд хугацаа бага байна. 10 дугаар сарын 5-нд орон нутгийн сонгуульд нэр дэвшилт эхэлж 9-нд дуусна. Өнөөдөр нэр дэвшилтээ ярьж байгаа, нэрсээ жагсааж байгаа намын хороодод бид мэдээллээ яаралтай хүргэх үүднээс энэхүү мэдээллийг хийж байна. УИХ-ын даргад хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталж өгөх хүсэлтээ бид тавьсан байгаа. Энэ удаагийн парламент дахь эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн парламентаас 3 дахин нэмэгдсэн ч өнөөдөр эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх хувь дөнгөж 12 хувьтай байгаа нь хангалттай бус байна. Баялгийн шударга хуваарилалт эмэгтэйчүүдээр дамжиж хийгдэнэ гэсэн үндсэн санааг уяж тайлбарлаж байхыг сэтгүүлч нөхдөөсөө хүсч байна. Жендэр гэдэг бол эмэгтэй хүн дарга болох тухай, эмэгтэй хүн эрх мэдэлтэй болох тухай асуудал огт биш. Өнөөдрийн нийгэмд хуримтлагдсан үй олон асуудлыг шударгаар, зөвөөр шийдвэрлэхэд гарцаагүй эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй байна. Өнөөдөр орон нутагт очиж байгаа энэ их мөнгө төсөв баялгийн хуваарилалтыг орон нутагт шударга хуваарилахад эмэгтэйчүүдийн оролцоо гарцаагүй хэрэгтэй байгаа гэдгийг тодотгож бид энэхүү хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг гишүүд энэ үеэр хэлж байлаа.