Нэрт дуучин Женнифер Лофес Парисийн “Grand Palace”-т болсон “Chanel”-ийн 2013 оны “Fashion Week”-ийг үзжээ. Өдгөө 43 настай Женифер уг шоунд охин Эмми болон найз залуу Касферынхаа хамтаар очиж сонирхжээ. Шоуны үеэр халуун дотно гэр бүл мэт харагдаж байсан хосуудын хажууд охин Эмми нь өвдсөн мэт гунигтай царай гаргасан нь папараццичдын дуранд өртжээ. Тэд намрын улирал ирж байгааг үл тоон “Chanel”-ийн хавар, зуны коллекцийг сонирхсон байна. Шоуны дараа Женифер найз залуу, охиныхоо хамтаар Валетино шоуг үзэн сонирхсон гэнэ. Женифер Парист болсон “Chanel”-ийн шоуны дараа уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орохоор Нью-Йорк руу буцсан аж. Тэрээр “Dance Again tour” нэртэй нэгэн шинэ кинонд тоглохоор болсон бөгөөд уг кино 3D хувилбараар дэлгэцэнд гарах гэнэ.