logo
Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ

Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ

2017/04/03

Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон кино шигээ, эсвэл олны төсөөлж боддогчлон сайхан биш байсныг түүнийг харамсалтайгаар нас барсны дараа дэлхий даяараа мэдсэн билээ.

Амиа хорлож энэ хорвоог өөрийн хүслээр орхисон алдарт жүжигчинд амьдралаа дуусгах шалтгаан байсан гэдгийг бэлэвсэрч үлдсэн эхнэр нь “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө анх удаа дэлгэжээ.

Нөхрөө нас барснаас хойш анх удаа телевизэд ярилцлага өгсөн Сюзан Шнайдерын ярьснаар Робин Уилльямсын амьдралын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ.

2014 оны наймдугаар сарын 11-нд Робин Уилльямс гэртээ өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ гэсэн мэдээ тарж, дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид цочирдон хүлээн авсан. Энэ хүртэл түүний амьдралд чухам юу тохиолдсоныг олон нийт мэдээгүй юм. Тэгвэл тэр өдрөөс гурван сарын өмнө Робин Уилльямс Паркинсоны өвчтэй гэдэг нь оношлогдоод байжээ.

Бүр 2013 оны арваннэгдүгээр сараас Паркинсоны өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн бөгөөд  2014 оны тавдугаар сард эмч нар албан ёсоор тогтоосон байна. Гэвч энэ бол түүнд тохиолдсон ганц бэрхшээл биш байжээ. Алдарт жүжигчин деменция хэмээх сэтгэцийн өөр нэг хавсарсан өвчинд нэрвэгдсэн байж. Гэхдээ оюун ухаан муудах, солиорлын хэлбэрийн энэ өвчнөөр өвдсөнийг амиа алдсаных нь дараа задлан шинжилгээ хийх хүртэл оношлоогүй байсан юм. Түүнийг эмчилж байсан эмч нар өвчний шинж тэмдэг илэрч буйг мэдээд нарийн шинжилгээнд оруулъя хэмээн амиа хорлохоос нь хэдхэн хоногийн өмнө хэлсэн байж. Харин шинжилгээнд орохоос өмнө амиа егүүтгэсэн нь Робин Уилльямс өдөр ирэх тусам хүндэрч буй өвчнөөсөө залхаж, бас оношийг нь сонсохоос айсных гэж бодож буйгаа эхнэр нь ярьжээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш