Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар манай оронд айлчилж буй Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд хоёр тал Засгийн газар хоорондын комиссын хоёр дахь хуралдааныг ойрын үед хийх шаардлагатай байгааг онцлон дурдав. Мөн Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа гэдгийг дуулгасан юм.