Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид манай оронд айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр бараалхлаа. Ерөнхийлөгч хоёр оны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ үед Гадаад хэргийн сайд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Австралийн найрсаг харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үр өгөөжийг хангах асуудал чухал байгааг дурдлаа. Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэлэхдээ “Манай хоёр орны харилцаанд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо Австралийн 54 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ австралийн тэтгэлгээр монголын оюутнуудыг сургах, цаашид тоог нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Одоо 350 монгол оюутан австралид сурч байгаа” хэмээгээд олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ.
Үүний дараа Австралийн гадаад хэргийн сайд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд сайдын айлчлал болж байгаад хоёр тал талархаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ хугацаанд Австрали Улсын Засгийн газраас манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Мөн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлогыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг Австралийн туршлагаас судлах зүйл их байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэлээ. Хоёр орны үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбаруудын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг тэрбээр дурдаад энэ салбарт Монгол Австралийн хөдөө аж ахуйн яам хоорондын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Австрали улс манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийнхаа хэмжээг өнгөрсөн онд 3 сая австрали доллараар нэмэгдүүлсэн, энэ жилээс монгол оюутны тоог 10-аар нэмэгдүүлж 38 болгохоор шийдвэрлэсэн. 1994 оноос хойш 244 оюутан тус улсад суралцаж төгссөн бөгөөд монгол оюутнуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөх манай талын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж байгааг ноён Боб Карр хэлсэн байна.