Аравдугаар сарын 1-ний даваа гариг гүрж түмний олонхийн заяа тавиланг орвонгоор нь эргүүлсэн онцгой тэмдэглэлт өдөр болж түүхэнд үлдэх нь. Энэ өдөр тус улсад болсон парламентын сонгуульд эрх баригч нам биш, сөрөг хүчний эвсэл ялжээ. Ингэснээр Гүржийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон тус орныг бараг арван жилийн турш гартаа атгаж байсан Михаил Саакашвилийн дарангуйлалд цэг тавилаа. Хамгийн сүүлчийн мэдээгээр саналын хуудасны 97 орчим хувийг тоолсны дараа сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл 55, эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” нам 40 шахам хувийн санал авчээ. Ялсан сөрөг хүчнийхэн “эцсийн эцэст шударга ёс яллаа, эрх чөлөөт Гүрж орон урагшаа” гэх зэргээр хашгиралдан нийслэл Тбилиси, бусад томоохон хотод баяраа тэмдэглэсээр байна.
Сөрөг хүчний удирдагч Бинзина Иванишвили парламентын сонгуульд ялснаа хэдийнээ зарлаж, эрх баригч намын тэргүүн, Ерөнхийлөгч М.Саакашвили ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Тэрээр “Үндэсний нэгдмэл намын тэргүүний хувьд манай нам сөрөг хүчний байранд шилжлээ гэдгийг мэдэгдэж байна. Гүржийн ард түмний олонхи нь ингэж шийдсэн болохоор бид тэр сонголтыг хүндэтгэж байна” хэмээн ам алдсан байна. М.Саакашвили 2003 оноос хойш Гүрж орныг тэргүүлж буй юм. Тэрээр тус улсыг, уулын орны ард түмнийг хатуу гараар барьснаар олон улсын тавцанд ганцаардуулах, улс орны хөгжил дэвшлийг чөдөрлөх, хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих гэх мэт цөөнгүй гай барцад авчирсан гашуун сургамж үлдээжээ. Түүнийг 2008 онд дахин сонгосон билээ. Шинэ Үндсэн хууль ёсоор одоо дахин нэр дэвших эрхгүй юм. Уг нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болох учиртай.
Парламентын сонгуульд олонхи болсон сөрөг хүчний тэргүүн Б.Иванишвили одоогийн Ерөнхийлөгчийг нэн даруй огцор хэмээн уриалж буй юм. Тэрээр “М.Саакашвили дэндүү олон алдаа гаргасан. Хэрвээ тэр албан тушаалаасаа огцрох өргөдлөө бичиж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлаж, улмаар шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдыг томилбол тус оронд бүх зүйл хэвийн болно” хэмээн ярьж байна. Одоо тус улсын гадаад, дотоод бодлогод ихээхэн өөрчлөлт гарах нь тодорхой боллоо. Юутай ч улс орноо дэлхий дахины бодлогод гол тоглогч болгох гэсэн М.Саакашвилийн бүтэлгүй оролдлогыг халах гэнэ. Б.Иванишвилийн хэлж буйгаас үзвэл, бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хөршүүд, түүн дотроо ОХУ-тай харилцаагаа сайжруулах бодлого баримтлахаа ил тод зарлаж байна. Түүгээр ч барахгүй НАТО болон Европын холбоонд элсэх бодлогоосоо татгалзах бодолгүй байгаа гэх. Одоо сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа парламентаа хуралдуулж, спикерээ сонгож, Засгийн газраа байгуулах хариуцлагатай үе тулж ирлээ.
Сонгогчдын 61 хувь нь оролцсон саяын сонгуульд хоёр эвсэл, 14 нам өрсөлдсөн байна. Парламентад суудал авах нам, эвсэлд таван хувийн босго тогтоосон аж. Үндсэн хууль ёсоор тус улсын парламент 150 депутаттай байдаг. Үүний 77-г пропорциональ хувилбар буюу намын жагсаалтаар, үлдсэн 73-ыг нь мажоритар буюу нэг мандаттай тойргоос сонгодог юм байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буйгаар ерөнхийдөө тойрогт эрх баригчид, намын жагсаалтаар сөрөг хүчин илүү санал авсан байна. “Гүржийн мөрөөдөл” эвсэл дор хаяж дээрх 150 суудлын 90 гаруйг авах бололтой. Одоогийн парламентад М.Саакашвилийн нам 119 депутаттай юм. Б.Иванишвили шинээр байгуулах Засгийн газарт М.Саакашвилийн багийнхан, ялангуяа одоогийн Ерөнхий сайд В.Мерабишвили, Засгийн газрын сайд нараас нэгийг нь ч оруулахгүй гэдгээ мэдэгдэж буй. Сөрөг хүчин засгийн эрхэнд гараад олон зүйлийг өөрчилнө гэдгээ мэдэгдсэний нэг нь шоронд байгаа улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах гэнэ.
Б.Иванишвилийг ийн онцлохын учир юу вэ. Юуны өмнө тэр сонгуульд ялсан эвслийн тэргүүн. Удахгүй Засгийн газрын тэргүүн болох нь тодорхой. Шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын эрх мэдэл ихээхэн нэмэгдэж, улс орны хамгийн гол улс төрийн фигур болох юм. Тэр азтай эрийн талаар зарим зүйлийг та бүхэндээ сонирхуулъя. Түүний алдар нэрийн өмнө энэрэнгүй үзэлтэн, тэрбумтан, “Уникор” группын тэргүүн, эдийн засгийн ухааны доктор гэх мэт олон тодотгол байх нь бий. Бинзина /Борис ч гэдэг/ Григорьевич Иванишвили 1956 оны хавар Гүржийн Чорвила хэмээх бяцхан тосгонд уурхайчны гэр бүлд мэндэлжээ. Тбилиси хотын улсын их сургуулийн инженер-эдийн засгийн салбарыг улаан дипломтой төгссчээ. Эрдэм шинжилгээний ажил, компьютерийн худалдаа хүртэл эрхэлж байв. “Оросын зээл” банкийг үүсгэн байгуулсан, Москвагийн “Маркпольбанк”, “Импекс” банк, эмийн сангийн сүлжээ, “Инфинтрейд”, “Лебединский ГОК”, “Минск”, “Центральная” зочид буудал гэх мэт янз бүрийн чиглэлийн томоохон компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, захирлуудын зөвлөлийн гишүүн, АНУ, Францад үл хөдлөх хөрөнгөтэй. Алдарт Форбс сэтгүүлийн жагсаалтад 2005 оноос хойш тогтмол бичигдэж буй. Тухайлбал, 2009 онд гурван тэрбум “ногоон”-оор дэлхийн баячуудын 12, 2010 онд 4.8 тэрбум ам.доллараар 22-т бичигдсэн байна. 2011 онд гаргасан “Оросын 200 баян бизнесмэн” жагсаалтад 5.5 тэрбумын хөрөнгөтэйгөөр 25 дугаарт бичигдэж байлаа. Тбилиси хотод байрладаг бизнес цогцолбороо 50 сая ногооноор босгожээ. Уг төвд зочдын тансаг олон өрөө, төрөл бүрийн зориулалттай элдэв танхим, хэвлэлийн бага хурал хийх том, бага танхим, биеийн тамирын өрөө, усан сан, орчин үеийн хамгаалалтын систем, гаднахь талбайд нь дэлхий дахинаа гайхуулсан нэртэй уран бүтээлчдийн бүтээсэн элдэв баримал, хөшөө дурсгал, газрын теннисний задгай талбай гээд дутуу юм байхгүй гэх. Зураг төслийг нь хүртэл олон улсын архитекторчдын дунд нээлттэй уралдаан зарлаж шалгаруулсан бөгөөд энэ уралдаанд Японы нэрт уран барилгач түрүүлж, тэр гайхамшигтцогцолбоыг бүтээжээ.
2004 оны “сарнайн хувьсгал”-ын дараа эх орондоо ирж, өнгөрсөн жилээс улс төрд идэвхийлэн оролцсон аж. 35-тайдаа 19 настай Екатерина Хведелизе гэгч бүсгүйтэй гэрлэж, гурван хүү, ганц охины аав, ээж болцгоосн байна. Б.Иванишвили Орос, Францын хоёрдмол иргэншилтэй. Түүнийг М.Саакашвили Гүржийн иргэнээс хууль бусаар хассан бөгөөд удахгүй төрж өссөн эх орныхоо иргэний эрхээ сэргээлгэнэ гэжээ.
Ийнхүү монголчууд бидний өнө эртний харилцаат Гүрж оронд улс төр, нийгмийн байгуулал солигдож, шинэ удирдлагатай болох гэгээн зам нээгдэв.
Б.Билгээ