Мягмар гаригт Америкийн засгийн газар Тайваний иргэдийг эх орондоо визгүй зорчуулахаар болсноо зарлалаа. Холбооны засгийн газрын харьяа Дотоодыг Аюулаас хамгаалах байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жанет Наполитано энэ шийдвэрийг аюулгүй байдлыг сайжруулах, Америк Тайваний ард иргэдийн харилцаа холбоог зузаатгах зорилготой гэж мэдэгдсэн байна.
Нэр бүхий 36 улсын иргэд Америк руу аялал жуулчлал, бизнесийн шугамаар 90 хоног визгүй зорчих эрхтэй байдаг. Тайван нь ирэх 12-р сарын нэгнээс эхлэн тэдгээр улсуудын тоонд орно. Гэхдээ Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг гэж үздэг Хятадын иргэд Америкт визтэй зорчдог ажээ.
2011 онд Тайваний 290.000 иргэн Америкт зорчиж, 1.1 тэрбум доллар зарцуулсан талаар Америкийн засгийн газраас мэдээлсэн байна. Наполитангийн мэдэгдлийн дараа төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг гэдгийг онцлон хэлжээ. Клинтоны онцолсноор Хятад Бразилаас ирдэг жуулчдын ачаар Америкт олон арван мянган ажлын байр бий болсон байна.
Тэрээр мэдэгдэхдээ "Америкт гадны улсаас ирсэн жуулчин дунджаар 4.000 доллар зарцуулдаг. Энэ жилийн долдугаар сард гадны жуулчид манай улсад ойролцоогоор 14 тэрбум доллар зарцуулсан. Гадны улсуудаас 65 жуулчин ирэх бүрт Америкт нэг ажлын байр бий болдог. Энэ тоо цаашид ч өснө. Өнгөрсөн жил Хятад, Бразилаас ирсэн жуулчдын ачаар Америкт 40.000 ажлын байр бий болсон гэжээ.
Клинтоны хэлснээр дэлхийн улсууд дахь Америкийн элчингүүд Нэгдсэн Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор виз гарах хугацааг богиносгох, Америкийг аялал жуулчлалын орон гэдэг байдлаар сурталчлах зэрэг ажлуудыг хийсэн байна. Мөн тэрээр Америкт төдийгүй гадны улсуудад иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах нь хамгийн чухал гэдгийг онцолжээ.
Э.АМАР