Хонконгийн эрх баригчид нэг минутын турш дуугаа хурааж, даваа гаригийн шөнө Ламма арлын ойролцоо хоёр усан онгоц мөргөлдөх үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дунд таван хүүхэд байсан юм. Цагдаагийн төлөөлөгч Цан Вай Хун усан онгоцны багийн долоон гишүүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ "Мөрдлөг шалгалтын дүнгээс үзэхэд усан онгоцны багийнхан аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг аваагүй байж магадгүй байгаа. Тиймээс усан онгоцны багийн гишүүдийг баривчлан саатуулсан" гэжээ.
"Хонконг Электрик" компанийн эзэмшдэг зорчигч тээвэрлэж явсан усан онгоц өөр нэг усан онгоцтой мөргөлдөж живсний улмаас 38 хүн амь үрэгдсэнээс гадна есөн хүн хүндээр гэмтсэн байна. Мөн ослын дараа 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. "Kowloon Ferry" компанийн эзэмшдэг нөгөө усан онгоцны тал хэсэг нь живсэн ч зогсоолд аюулгүй хүрсэн байна. Аврах албаныхан сураггүй бологсдыг хайж байгаа юм байна. Хэдэн хүн сураггүй болсон нь тодорхойгүй байгаа гэнэ.
Хонконгод сүүлийн 40 гаруй жилийн турш ийм олон хүний амийг авч одсон усан онгоцны осол болж байгаагүй ажээ.
Хонконг Электрик компаний эзэн нь Азийн хамгийн баян хүн болох Ли Ка-шин юм байна. Мягмар гаригт түүний хүү Виктор Ли ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүн тус бүрийн тоогоор 25000 долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ.
Э.АМАР