Америк болон Европчууд хэдийгээр мал багатай ч фермийн аж ахуй өндөр хөгжсөн байдаг учир хүнсэндээ мах их хэрэглэдэг. Зөвхөн Монгол гэлтгүй АНУ, түүнийг дагаад дэлхийн зах зээл дээр гахайн мах болон үхрийн махны үнэ өсөх хандлагатай байна. Мах махан бүтээгдэхүүний бизнес эрхлээд 20 гаруй жил болж байгаа Жэми Стачовскигийн ярьж байгаагаар хэрэглэгчид махны үнэ өсч байгаад дасах эсвэл махны хэрэглээгээ багасгах гэсэн 2 сонголт үлдээд байгаа юм байна. Өнгөрсөн зун дэлхийн олон улс оронд ган болсон нь гахай болон үхрийн тэжээл үнэд ороход нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл өндөр үнээр малын тэжээл худалдан авч байгаа фермерүүд ашиггүй ажиллаад эхэлжээ. Тиймээс тэд энэ алдагдлаа нөхөхийн тулд махны үнээ нэмэхээс өөр аргагүй болсон байна. Фермер Жули Грэй Стинарын ярьж байгаагаар 1 тонн малын тэжээл өнгөрсөн 7 сард 14 доллар байсан бол харин 9 сард 16 доллар болж өсчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 7 сараас хойш малын тэжээлийн үнэ нэмэджээ. Фермер Жули 1 кг гахайн мах тутамдаа 2 доллар нэмэхээс өөр аргагүй болсон байна. Харин үхэрний хувьд тэжээлээс гадна өвсөөр тэжээж болдог учир үр тарианы үнэ нэмэгдэхэд үхрийн мах нэмэгдэх нь бага юм байна. Махны үнэ нэмэгдсэн ч гэсэн худалдан авагчид мах, махан бүтээгдэхүүн худалдан авч хүнсэндээ хэрэглэсээр байна. Махны үнэ нэмэгдээд байвал худалдан авагчид шар буурцагны мах эсвэл ямар нэгэн мах орлуулагч хүнсэндээ хэрэглэхээс өөр аргагүй болно гэж худалдан авагч үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn