logo
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын долоонд болно

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын долоонд болно

2012/10/05
Өмнөд Америкийн газрын тосоор баян Венесуэл улсад  ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 7-нд болно. Виданда мужийн амбан захирагч 40 настай улс төрч Энрике Каприлес 13 жил тасралтгүй засгийн эрх барьсан,социализмыг цогцлоогч Уго Чавесыг тулаанд дуудаад байгаа.Энрике Каприлес богино хугацаанд нэр хүнд нь өсч Уго Чавесын гол өрсөлдөгч болоод байгаа. Тэрээр олон улсын хэвлэлийн бага хурал дээр Чавесыг Иран болон Беларусь зэрэг барууны улсуудад шүүмжлүүлдэг улсуудтай ойрын харилцаатай байгааг шүүмжилж, Венесуэл болон болон беларусй улсад ижил төсөөтэй зүйл байхгүй. Бид дэлхийн хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлж, өөрсдийгөө ганцаардуулсан бодлого явуулахаа зогсоох хэрэгтэй. Венесуэл улс дэлхийн дахинд ад үзэгдсэн дарангуйлагчдыг дэмжихээ болих хэрэгтэй зэрэг глобал асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Харин социалист удирдагч Чавес аль болох залуучуудын дэмжлэгийг авах зорилгоор хөнгөн шингэн байгаагаа харуулж олны өмнө дуулж хуурдаж, спорт тоглож, дуу хөгжим сонирдог хүн болж байгаа. Венесуэлийн парламентын хамгийн залуу гишүүн болохЭнрике Каприлес өнгөрсөн 1-р сард сөрөг хүчний эвслээс нэр дэвших эрх олж авч өнгөрсөн хугацаанд 300 гаруй хот суурингаар явж иргэд сонгогчидтой уулзжээ. Энрике Каприлес нь Уго Чавесын эртний танил. 2002 онд сөрөг хүчин Уго Чавесын засгийн газрын эсрэг жагсаал хийж байхад Энрике тэргүүн эгнээнд оролцож байсан. Тэрээр эмх замбараагүй байдал үүсгэсэн гэсэн хэргээр 4 сар торны цаана сууж байсан юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш