logo
АНУ Ираны эсрэг эхлүүлсэн эдийн засгийн “дайн”-д амжилт олж байна

АНУ Ираны эсрэг эхлүүлсэн эдийн засгийн “дайн”-д амжилт олж байна

2012/10/05
Дэлхийн улс орнуудын Ираны эсрэг эхлүүлсэн эдийн засгийн дайнд амжилт олж байна гэж АНУ үзэж байна. Учир нь Ираны мөнгөн тэмдэгт болох Риалын ханш хурдацтай буурсаар байна. Хэдхэн хоногийн өмнө 1 кг цагаан будааны үнэ 30 мянган Риал байсан. Харин одоо 45 мянга болтлоо өсчээ. Өөрөөр хэлбэл 30 мянган Риалаар өнөөдөр бараг хагас кг будаа авах болж байна гэхээр риалын ханш нэгхэн сарын дотор бараг 50 хувь унасан байна. Наранцэцгийн тосны үнэ мөн өссөн. Одоогоор 1 доллар 37.500 Риалтай тэнцэж байна. АНУ болон Европын Холбоо Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ аваад байгаа нь Ираны мөнгөний ханш хурдацтай унахад нөлөөлж байна гэж эдийн засагчид үзэж байна.  АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуландын ярьж байгаагаар барууны орнуудын Ираны эсрэг тавьсан хориг, эдийн засгийн дарамт шахалт  одоо л хэрэгжиж үр дүнгээ өгч эхлээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд Ираны компаниудтай худалдаа хийхээ больсон. Ажиглагчдын үзэж байгаагаар Ираны эрх баригчид иргэдээсээ нуугаад байгаа болхоос яг бодит байдал дээр Иранд эдийн засагийн хямрал нүүрлээд байгаа юм байна. Тахианы махны үнэ гэхэд 80 хувиар өссөн. Ер нь хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ маш худацтай өсч байгаа юм байна. Эдийнзасагчдын үзэж байгаагаар Иран улсын эдийн засаг  1980-аад онд буюу Иран-Иракийн дайнаас хойш анх удаа хамгийн доод цэгтээ хүрээд байгаа. Иранд иргэддээ бүгдэд нь хүрэлцэхүйц газрын тос байхгүй. Түүнээс олох орлого байхгүй. Өдөрт 1.5 сая баррель газрын тос олборлож байгаа нь хангалттай биш. Ираны төв банк иргэдийнхээ хэрэгцээг хангахын тулд бэлэн мөнгийг их хэмжээгээр дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. ДНБ 50 хувь өссөн. Гэтэл эдийн засагчдын үзэж байгаагаар яг үнэндээ 3 хувь л өссөн юм байна. Үлдэх 47 хувь нь инфляцийг хөөрөгдөж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ мэт өссөөр байвал улс төрийн хямрал, нийгмийг хамарсан хувьсгал ч гарахыг үгүйсгэхгүй. Учир нь Арабын хувьсгалын очийг асаасан Тунис улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ  огцом өсч иргэдийн амьдрал эрс доошлосон нь хувьсгал гарахад нөлөөлсөн юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар Иран улс гадны хоригоос болж газрын тос болон байгалийн хийн салбартаа хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Газрын тосны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хоцрогдсон байгаа нь хангалттай газрын тос олборлож чадахгүйд хүргэж байна. 1979 он буюу Иран-Иракийн дайнаас өмнө Иран улс дэлхийн газрын тосны хэрэглээний 8 хувийг хангаж байсан. Харин өнөөдөр дөнгөж 3 хувийг хангаж байна. Ираны эдийн засаг сайжирч газрын тосны олборлолт нэмэгдвэл дэлхийн эдийн засагч эерэгээр нөлөөлнө. Гэхдээ Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах бодолгүй байгаа нь эдийн засгийг нь туйлдуулахад хүргэж байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш