УИХ-аар Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ирэх жил Монгол Улсын мөнгөний авдар хэр дүүрэн байж, үнэ ханш хаашаа хөдлөхийг энэхүү бодлогоор шийдэх юм.
Ирэх жилийн мөнгөний бодлогын амин сүнс нь инфляцийг нам төвшинд тогтвортой байлгах явдал. Товчхондоо бол “Инфляц ба нам төвшин” гэсэн томъёоллоор төв банк ажиллах нь. Үүнийг хангахын тулд мах, шатахууны үнийн хэлбэлзлийг дорвитой буулгах ажлыг Засгийн газраас зохион байгуулж үр дүнд хүргэх үүрэг хүлээхээр болж буй. Тэгсэн цагт Монголбанкнаас төсөөлөөд байгаа ирэх жил инфляцийг найман хувьд барина гэсэн том зорилтыг биелүүлж чадна. Цаашлаад Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтлах чиглэлийг төв банк барихаар боллоо.
Инфляцийг 2014-2015 онд бүр 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэхээр Мөнгөний бодлогын төсөлд тусгаад байна.
Сүүлийн гурван жилийн дунджаар жилийн инфляцийн 40 гаруй хувийг суурь инфляц, 20 гаруй хувийг төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний инфляц, үлдсэн 40 орчим хувийг хүнсний бүтээгдэхүүний улмаас үүссэн инфляц эзэлж байжээ. Бүр нарийвчилж үзвэл 24 хувийг махны үнийн өсөлт эзэлсэн байдаг.
Гэхдээ инфляц огт үр ашиггүй зүйл бас биш. Инфляц тодорхой төвшин хүртэл өсөх нь нийлүүлэлтийг урамшуулдгаараа эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэж гэж эдийн засагчид үздэг. Сөрөг тал нь гэвэл тодорхой төвшний дараагаас нөөцийн үр ашиггүй хуваарилалтыг бий болгож эргээд эдийн засгийн өсөлтөд муу нөлөө үзүүлдгийг судалгаанууд харуулжээ. Сүүлийн хагас зуун жилийн судалгаагаар инфляцийн босго хөгжиж буй орнуудад 7-12 хувь, дэлхийн дундаж нь найман хувь байдаг нь харагдсан байна. Тиймээс Монголбанк ирэх 2013 онд инфляцийг дэлхийн дундаж болох найман хувьд барихаар зоригложээ.
Инфляцийг найман хувьд барьснаар санхүүгийн зуучлал гүнзгийрч, зээлийн хүү одоогийн байгаа төвшний гуравны хоёрт хүрч буурах боломжийг олгох юм байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бодит өсөлтийг 10 хувиар төлөвлөөд байгаа. Ийм нөхцөлд иргэдийн бодит цалингийн орлого жил бүр хоёр хувиар нэмэгдэх нь. Хамгийн хүсүүштэй нь зээлийн хүү буурч, төлбөр нь хоёроос гурав дахин багасна гэсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулдаж байна. Тэгэхээр иргэдийн худалдан авах чадвар мөн төдий хэмжээгээр нэмэгдэх бололцоо гарна гэсэн үг.
Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад орчин тааруу байж мэдэх прогноз гарчээ. Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Европ дахин өрийн хямралд нэрвэгдээд буй. Хятад эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлтийн хурдаа сааруулсан. Энэ бүхнээс шалтгаалж Монголын эдийн засгийн гол цөм болсон суурь металл, түүхий эдийн үнэ унасан. Гадаад эдийн засаг эрсдэлтэй нөхцөл байдалд орсноос болж Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн буурчээ. Яг одоо л гэхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс гадаадын хөрөнгө оруулалт 31 хувиар буурсан байна. Монгол Улс энэ оны эхний хагас жилд гадаад хөрөнгө оруулалтаар ердөө л 1,98 тэрбум ам.доллар татжээ. Тэгвэл 2011 онд цэвэр дүнгээрээ 4,6 тэрбум ам.доллар татсан байдаг.
Гадаад валют Монгол руу орох биш гадагшлах шинжтэй болж төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн зургадугаар сараас алгуур сулрах шинжинд оржээ. Ирэх жилийн мөнгөний бодлогоор энэ бүхнийг эерэгээр зохицуулахын төлөө Монголбанк, Засгийн газар хичээж ажиллах хэрэгтэй болжээ гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг олон улсын холбогдох стандарттай нийцүүлэх шаардлагыг мөнгөний бодлогод тусгахыг шаарддаг болсон. Монгол Улс 2004 онд Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэгт элссэнээр ийм “гэрийн даалгавар” авсан юм. Гэхдээ энэ талын зөвлөмжийг биелүүлэхдээ учир дутагдалтай, олон улсын санхүүгийн системд эрсдэл үүсгэж мэдэхээр орон гэсэн жаахан таагүй нэрийг сүүлийн үед Монгол Улс хүлээсэн. Улмаар Монгол Улсын энэ талын үнэлгээ бураад байгаа.
Сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл өгч байх, гэмт хэргийн замаар олсон орлогыг илрүүлж хураах, битүүмжлэх зэрэг олон үүргийг Монгол Улс “гэрийн даалгавраар” хүлээдэг юм байна. Үүнийгээ тааруухан биелүүлсэн гэж цаад тал үзсэн бололтой юм.
Ямар боловч гадаад таагүй орчныг сөрч инфляцаа нам төвшинд барих, мөнгөний авдраа дүүрэн байлгах, болж өгвөл зээлийн хүүг бууруулж иргэд ажил хийж олсон цалингаараа арай ахиухан зүйл худалдаж авдаг болох, дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг махныхаа үнийг тэнгэрт хадаалгүй барих гээд хүнд, хэцүү байж болох үүргийг Монголбанк УИХ-ын өмнө хүлээж эрхэм гишүүдээр зөв буруугаа шүүлгэж эхэллээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ