logo
Түркийн тал сирийн нутгийг их буугаар ахин буудав

Түркийн тал сирийн нутгийг их буугаар ахин буудав

2012/10/05
Өнөө өглөө түркийн арми хоёр орны хилээс 10 км зайтай орших сирийн Телль-Абъядыг ахин буудав. «Си-эн-эн Түрк» телевизийн сувгаар мэдээлснээр түркийн Шанлыурфа мужийн Акчакала суурингаас бууджээ. Өчигдөр Акчакала суурин орчимд их бууны сум дэлбэрсний улмаас түркийн таван иргэн амь үрэгджээ. Дан сирийн цэргийнхний байрлалыг л буудсан гэж Анкара батлан илэрхийлэв. Үүний хариуд Түрк сирийн нутаг дэвсгэрийг буудав. Түркийн талаас сирийн нутаг дэвсгэрийг буудаж, сирийн хэдэн цэргийг устгасан тухай сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Өнөөдөр Түркийн эрх баригчид сирийн талаас өөрий нь нутаг дэвсгэрийг буудсан тухай НҮБ-ын АЗ-д албан ёсоор мэдээлж, Дамаскын талаар арга хэмжээ авах хүсэлт тавив. Ийн түрэмгий ажиллагааг давтуулах болон сирийн эрх баригчдаас Түркийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн аюулгүй байдалд өнгөлзөхээс сэрэмжлэхийг Анкара уриалав. НҮБ-д суугаа Түркийн байнгын төлөөлөгчээс зохих захидал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон 10-р сард НҮБ-ын АЗ-ийг даргалж байгаа Гватемалын байнгын төлөөлөгчэд явуулжээ. Захидалд Дамаскын ажиллагааг «Түркийн эсрэг түрэмгийлэл» хэмээн үзсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш