Зургаан сартай хүүхэд «Humana» сүүнээс гүн хордлого авчээ. Энэ асуудлаар Т.Мичидмаа гэх эмэгтэй бидэнтэй холбогдсон юм. Тэрбээр энэ сарын 2- нд Баянгол дүүргийн III хороололд байрлах «Humana»-гийн төв дэлгүүрээс 500 граммтай «Humana» сүүг худалдаж авчээ. Гэртээ ирээд уг сүүг зургаан сартай хүүхдэдээ өгөхөд хордлого өгч, биеэр нь улаан ширгэн туурч, ойр ойрхон гүйлгэж эхэлжээ.
Улмаар хяналтын эмчдээ үзүүлэхэд сүүний хордлогод орсон хэмээн оношилсон байна. Эмэгтэй хүүхдээ хөхүүлдэггүй учраас эхээс дамжин ямар нэгэн хордлого өгсөн байх боломжгүй гэнэ. Энэ дагуу «Humana» сүүний үлдэгдлийг худалдаж авсан дэлгүүртээ аваачиж өгөхөд худалдагч болон менежерүүд нь «Мөнгө нэхэж яваа юм уу. Сүү муудаагүй байна» хэмээн доромжилжээ.
Улмаар сүүг импортоор оруулж ирдэг «Киндервелт Монголиа» ХХК-ийн захирал гэх эмэгтэй хохирогч Т.Мичидмаатай утсаар холбогдож, «Манайхыг хаалгахыг чинь харъя. Чам шиг юм сонин хэвлэлд гомдол гаргалаа гээд манайхыг хаахгүй. Хүүхэд чинь хордсон юм бол манай сүүнээс болоогүй. Хүүхдээ аваад хүрээд ир, харъя. Мөнгө л нэхэж яваа биз» гэх зэргээр загнаж дарамталсан гэнэ. Хохирогч эмэгтэй хүүхдийнхээ хордсон сүүг шинжилгээнд өгөх гэсэн боловч худалдагч нь авчхаад буцааж өгөөгүй байна.
Бид Т.Мичидмаагийн хордсон хүүхдийнх нь зургийг авч нийтлэх гэсэн боловч «нялх хүүхдэд хэл ам, хүрчих вий» хэмээн болгоомжилж зөвшөөрсөнгүй. Харин энэ асуудлаар «Humana» сүүг оруулж ирдэг «Киндервелт Монголиа» ХХК- ийн менежер /өөрийгөө менежер хэмээн танилцуулж, нэрээ хэлэхийг хүссэнгүй/ гэх 9901... дугаартай эмэгтэйтэй утсаар холбогдож тодруулсан юм.
Тэрбээр «Манай дэлгүүр дээр нэг охин ирсэн. Муухай амттай сүү байна, хүүхэд хордлоо гэж ирсэн юм билээ. Манайх сүүгээ Германаас шууд импортолдог. «Humana»-гийн албан ёсны дистрибьютер. Тийм учраас муудсан сүү зарж, худалдаалах боломжгүй. Хүүхэд нь өөр зүйлээс хордсон байх. Хэрэв энэ асуудлаар ямар нэгэн гүтгэлгийн шинжтэй зүйл нийтэлбэл би хуулийн байгууллагад хандана шүү» хэмээн сүрдүүлсэн юм.
Энэ эмэгтэй өөрийгөө менежер хэмээн танилцуулсан боловч «Киндервелт Монголиа» ХХК-ийн захирал нь бололтой. Хохирогч эмэгтэйн гаргасан гомдолд ихэд дургүйцэж, эвгүйцэж байгаа нь илэрхий байв. «Киндервелт Монголиа» ХХК нь хүүхэд нялхсын «Humana» брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортлоод дөрвөн жил болж байгаа аж.
Хэдийгээр өөрсдөө энэ брэндийн бүтээгдэхүүнийг шууд Германаас татдаг гэж байгаа боловч үүнийг хэн ч батлахгүй. Тиймээс «Humana» сүүний хадгалалт, хугацаа болон найрлагад ямар нэгэн өөрчлөлт орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч энэ бол «Humana» сүүнд нялх хүүхэд хордсон анхны тохиолдол биш аж. Энэ сүүнээс хордсон, бие нь эвгүйцсэн тохиолдол мэр сэр гарсаар байна. Сүүнийхээ хайрцаг дээр брэндийн лого наалаа гээд бүх талаараа төгс байхгүй нь мэдээж. Тиймээс мэргэжлийн байгууллагууд «Humana» сүүнд болон нийлүүлэгчдэд нь шалгалт хийх цаг болсон бололтой. Энэ сүүнээс болж хүүхдийн амь нас эрсдэхийг үгүйсгэх газаргүй болжээ.
Б.Даваахүү
Эх сурвалж: "Өглөөний сонин"