"Facebook" сайтын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан байна. Энэ талаар тус сайтыг үндэслэгч, тэрбумтан Марк Зукерберг пүрэв гаригт телевизээр мэдэгджээ. Тэрбум гаруй хэрэглэгчид өнөөг хүртэл 1.13 триллион удаа "like" дарж, 219 тэрбум зураг оруулсан талаар "Facebook, Inc" корпорациас мэдээлсэн байна. "Facebook" 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ сайтын удирдлагууд хэрэглэгчдийнхээ тоог цаашид нэмэгдүүлэхийн тулд өргөжин тэлж буй зах зээлүүдэд анхаарлаа хандуулж байгаа аж.
Зукерберг өөрийн Facebook хуудсандаа "Хэрэв та үүнийг уншиж байгаа бол: Надад болон манай багийнханд танд үйлчлэх хүндтэй боломжийг олгосонд тань талархаж байна. Нэг тэрбум хүн хоорондоо харилцахад тусална гэдэг гайхалтай. Би үүгээр хамгийн их бахархаж байна" хэмээн бичжээ.
Статистик мэдээллээс үзэхэд одоогоор 600 сая хүн Facebook сайтыг гар утаснаасаа ашиглаж байна. Өнгөрөгч зургадугаар сард энэ тоо 552 сая байжээ.
Марк Зукерберг саяхан ОХУ-д айлчлах үеэрээ ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзжээ.
Хэрэглэгчдийнхээ тоог тогтмол өсгөх нь "Facebook, Inc" корпорацийн хувьд зах зээлийн үнэлгээгээ бууруулахгүй байхад тун чухал юм. Энэ компанийн нэгж хувьцаа анх 38 ам.доллар байсан ч одоо 22 ам.доллар болж буурчээ.
"Facebook" нь олон нийтийн харилцааны хамгийн том вэбсайт хэдий ч Хятад, Оросын интернет хэрэглэгчдийг байлдан дагуулж чадахгүй байгаа гэхэд болно. Учир нь манай хоёр хөршийн дотоодын сайтууд Facebook-ээс олон хэрэглэгчтэй байгаа юм. Жишээ нь Оросын "ВКонтакте" сайт 300 сая гаруй хэрэглэгчтэй бол хойд хөршид Facebook-ийг долоон сая хүн хэрэглэдэг ажээ.
"Facebook"-ийн талаарх баримтууд:
Хэрэглэгчдийн тоо нэг тэрбум (2012 он)
• Хэрэглэгчдийн дундаж нас: 22
• Хамгийн их хэрэглэгчтэй улсууд: Бразил, Энэтхэг, Индонези, Мексик, АНУ
• Гар утаснаасаа ханддаг хэрэглэгчийн тоо: 600 сая
Хэрэглэгчийн тоо 500 сая (2010 оны долдугаар сар):
• Хэрэглэгчдийн дундаж нас: 23
• Хамгийн их хэрэглэгчтэй улсууд: Бразил, Энэтхэг, Индонези, Мексик, АНУ.
• Энэ үед Facebook-ийн хэрэглэгч болж байсан хүмүүс одоогоор дунджаар 305 найзтай.
• Хэрэглэгчийн тоо 100 сая (2008 оны наймдугаар сар):
• Хэрэглэгчдийн дундаж нас: 23
• Хамгийн их хэрэглэгчтэй улсууд: Чили, Франц, Турк, Их Британи, АНУ
• Энэ үед Facebook-ийн хэрэглэгч болж байсан хүмүүс одоогоор дунджаар 334 найзтай.
Хэрэглэгчийн тоо 50 сая (2007 10-р сар):
• Хэрэглэгчдийн дундаж нас: 26
• Хамгийн их хэрэглэгчтэй улсууд: Австрали, Канад, Турк, Их Британи, АНУ
• Энэ үед Facebook-ийн хэрэглэгч болж байсан хүмүүс одоогоор дунджаар 321 найзтай.
Хэрэглэгчийн тоо 25 сая (2006 нэгдүгээр сар):
• Хэрэглэгчдийн дундаж нас:19
• Хамгийн их хэрэглэгчтэй улсууд: Австрали, Канад, Герман, Их Британи, АНУ
• Энэ үед Facebook-ийн хэрэглэгч болж байсан хүмүүс одоогоор дунджаар 598 найзтай.
Facebook-ийн хэрэглэгчдийг тивүүдээр харьцуулсан байдал
"Facebook" сайт интернет хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг Хятадад амжилт олж чадвал 30 сая гаруй хэрэглэгчтэй "РенРен", 300 сая гаруй хэрэглэгчтэй Твиттертэй төстэй "Сина Вэйбо" сайтууд "ажилгүй болж" мэднэ. Гэхдээ "Арабын Хавар" буюу 2011 онд Араб Хойд Африкийн орнуудад дэгдсэн ардчиллын төлөөх бослого тэмцэлд "Facebook" тодорхой үүрэг гүйцэтгэснийг Дундад улсын удирдлагууд сайн мэдэж байгаа тул энэ сайтыг нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарал хандуулах нь дамжиггүй биз ээ.
Э.АМАР