Аялалаар хол замд явахад гэлтгүй ер нь ямар ч үед хэрэгтэй байдаг зүйлсийн нэг нь анхны тусламжийн хайрцаг юм. Гэвч энэ зүйл байхгүй үед гар утасныхаа тусламжтайгаар амь насаа аврах боломжтой болжээ. Гар утсыг зөвхөн дуудлага хийж, зураг, бичлэг үзэн, интернэтээр аялахад хэрэглэдэг байдал ард хоцорсон байна. Жишээ нь хөдөө хээр аялж яваад өвдвөл бол яах вэ? Эмчид үзүүлэх боломжгүй бол хэрхэх вэ? Тэгвэл ийм үед "ZocDoc" нэртэй гар утасны үнэгүй программын тусламжтайгаар хоногийн аль ч цагт эмчтэй холбогдож болох нь ээ. Энэ програмыг утсандаа суулгаснаар өөрийн байгаа газрынхаа эмнэлэгт ажилладаг эмч нарын ажиллах цагийн хуваарь болон тэдний талаарх мэдээллийг авч болно. Тэгэхээр энэ програм гэрээсээ хол яваа, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй байгаааялагчдын амийг аварна гэхэд хилсдэхгүй.
Харин "Pocket First Aid and CPR" програмаас хиймэл амьсгал хийх арга аргачлалын талаарх мэдээллийг текст болон бичлэг байдлаар авах боломжтой. Түүнчлэн хэн нэгэн түлэгдсэн, цус алдсан, амьсгалахгүй байгаа тохиолдолд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг мэдэж авч болно.
Хэрэв таныг гадны аль нэг улсад аялж байхад тань яаралтай хэрэг болсон эм олдохгүй бол тухайн эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг эмийг "MPassport" програмаас мэдэх боломжтой. Энэ програм анагаах ухааны хэллэг, ойлголтуудыг орчуулдаг төдийгүй таньд хамгийн ойр байгаа эмнэлэг, эмийн сангийн байршлыг зааж өгнө.
Таныг гэрээсээ хол явж байхад ямар нэг байгалийн гамшиг тохиолдвол яах вэ? Энэ үед та гар утаснаасаа "Ice For Travel" сайт руу орж, хэрэгцээт мэдээлээ авч болно. Мөн та энэ сайтад өөрийн эрүүл мэндийн талаарх бүх төрлийн мэдээллийг хадгалах боломжтой. Мөн энэ сайт таны мэдээллийг долоон өөр хэл рүү хөрвүүлдэг.
АНУ-ын иргэд яаралтай тусламж хэрэг болсон үед 911-рүү залгадаг. Тэгвэл Америкчууд гадны оронд, ялангуяа хэлийг нь мэдэхгүй улсад явж байхдаа хэрхэн тусламж авах вэ? Тэгвэл "Help Call" нэртэй гар утасны програм тусална. Програм таны байршлыг автоматаар тодорхойлдог байна. Дэлгэцэн дээр гарч ирэх энгийн ойлгомжтой товчуудыг дарснаар тухайн улсын түргэн тусламж, гал команд, цагдаагийн газартай холбогдож болох юм. Энэ програмд 126 улсын тухай мэдээлэл таван өөр хэлээр байгаа. Та дуудлага хийж чадахгүй бол утсаа сэгсрэхэд л хангалттай. Анхны тусламжийн хайрцаг хэрэгцээтэй зүйл хэвээр хэдий ч гар утасны програмуудын тусламжтайгаар хэрэгцээт мэдээллээ авч, амь насаа аварч болох нь ээ.
Э.АМАР