“Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гар утасны ярианы төлбөрийг секундээр тооцдог болно” гэсэн шум өнгөрсөн долоо хоногийн чихэнд чимэгтэй мэдээллүүдийн нэг байлаа. Гэвч албаны хүмүүс энэхүү мэдээллийг бодит байдлаас хэтэрхий хол зөрүүтэй гэдгийг баталж, сэтгэл гонсойлгов.
ШӨХТГ-ын зүгээс өнгөрсөн сарын 26-нд “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи мобайл”, “Цахилгаан холбоо” компаниудад “Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ярианы төлбөрийг секундээр тооцдог болгоё. Санал хүсэлтээ ирүүл” хэмээн албан бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь, ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн энэ санаачилга заасан хугацаанд нь хэрэгжих боломжгүй аж.
Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн холбооны “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи мобайл”, “Цахилгаан холбоо” компаниудад секундээр төлбөр тооцох хэмжээний өндөр хүчин чадалтай, техник, хэрэгсэл байхгүй гэдгийг албан хүмүүс баталж байна. Хэрэв заавал секундээр тооцдог болно гээд зүтгэх юм бол дор хаяж зургаан сарын дараа хэрэгжиж эхлэх боломжтой гэнэ.
Ярианы төлбөрийг секундээр тооцдог болох асуудлыг эцсийн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрлэх ёстой. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатараас тодруулсан юм. Тэрбээр “Гар утасны төлбөрийг секундээр тооцдог болоход хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардлагатай. Тийм учраас арваннэгдүгээр сарын 1 гэхэд секундээр төлбөр тооцох үнэхээр боломжгүй. Одоо энэ ажлыг судалж байна. Магадгүй, үүрэн холбооны компаниуд ярианыхаа төлбөрийг секундээр тооцдог системд шилжихэд зургаан сараас илүү хугацаа шаардагдаж болно” гэсэн юм.
Албаны хүмүүсийн зүгээс энэ ажилд хамгийн багадаа зургаан сар шаардлагатай гэж байгаа. Харин “Мобиком” зэрэг шулаач, шулж дуусдаггүй компаниуд элдэв асуудлаар шалтаглаж, секундээр тооцох ажлыг аль болох удаашруулах гэж зүтгэх нь мэдээж. Үүнийгээ ч илэрхийлээд буй.
“Мобиком” компанийн хувьд хэрэглэгчдээ боддог байсан бол өнгөрсөн 16 жилийн хугацаанд ярианы төлбөрийг секундээр хэмждэг болчих байсан. Бусад компаниудаа бодвол 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан, монголчуудыг хангалттай шулж, хөрөнгөжсөн. Энэ шулааны мөнгөнийхөө нэгээхэн хэсгээр секундээр тооцох өндөр хүчин чадалтай, техник хэрэгсэл авчих боломж, бололцоо байсан нь мэдээж.
Гэвч “Мобиком”-д сэтгэл дутсан. Дутсаар ч ирсэн. Секундын төлбөрийг минутаар тооцож авах нь асар их ашиг өгдөг учраас 16 жил монголчуудыг ийм аргаар “саалаа”. “Мобиком” 1996-2004 оны хооронд нэг минутын ярианы төлбөр 500 төгрөг байсан. 59 секунд ярьсан ч, таван секунд ярьсан ч ялгаагүй 500 төгрөг. Гэвч өрсөлдөгч компаниуд бий болсноор үнэ нь багасч, одоогийн хэмжээнд хүрээд байгаа юм.
Мэдээллийн эрэн зуунд техник технологийн хөгжил секундээр хэмжигдэж байгаа энэ үед манайх шиг минутаар ярианы төлбөр тооцдог улс гэж бараг алга. Энэ бүдүүлэг, хоцрогдсон аргаар XX зуунд л мөнгө хүүлдэг байж. Харин одоо дэлхий нийтээр гар утсаар ярьсан секундээр л төлбөр тооцоогоо хийж байна.
Тэгэхээр харилцаа холбооны салбарыг зохицуулдаг байгууллага үүрэн холбооны анхны оператор байгуулагдаж байхад нэг зүйл дээр алдаж дээ гэж одоо амаа барих хүмүүс ч бий. Тодруулбал, “Мобиком” компани байгуулагдаж байхад ярианы төлбөрийг шууд секундээр тооцох ёстой байж. Хэрэв ингэсэн бол гар утас хэрэглэгчид 16 жил үүрэн холбооны операторуудад мөлжүүлэхгүй байсан гэнэ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг үүрэн холбооны анхдагч гэх “Мобиком” ийм хорон аргаар шулах ажил эхэлснээс харилцаа холбооны салбарт секундын төлбөрийг минутаар тооцдог гажиг үүссэн гэхэд болно.
Одоогоор үүрэн телефоны операторууд эхний нэг минут бүрэн тооцогдож, дараагийн минутаас эхлэн секундээр төлбөр тооцогддог. Харин секундээр төлбөр тооцдог болбол хэрэглэгчдэд 30 хувийн хэмнэлт гарах ажээ.
Ямартай ч ШӨХТГ-аас гаргасан арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн секундээр төлбөр тооцох санаачилга ойрын үед хэрэгжих боломжгүй гэдэг нь тодорхой болов. Гэхдээ энэ нь нэг талаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны компаниуд ямар түвшний техник хэрэгсэл ашиглаж байдгийг харуулсан үйл явдал боллоо.