Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шард Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэнбаатар” компани долоон давхар орон сууц барьж иргэдэд худалдсан байна. 61-ээр дугаарлагдсан тус байрыг өнөөдрийг хүртэл Улсын комисс хүлээн аваагүй аж. Улсын комисс хүлээн аваагүй байрны цахилгааныг нийслэлийн Засаг даргын А/532- тоот захирамжаар эрх бүхий байгууллага тасалжээ. Тус байрны иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг ирж уулзаж, нөхцөл байдалтай танилцах хүсэл гаргасан юм. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу Засаг дарга мягмар гаригт очиж иргэд, оршин суугчидтай уулзлаа. Иргэд тухайн байрыг хууль ёсны зөвшөөрөлтэй баригдсан гэж итгэсний үндсэн дээр 2006 онд захиалга өгсөн аж. Гэрээнд байр эзэмших эрхийн гэрчилгээг гарсны дараа үлдэгдэл мөнгийг тушаахаар заажээ. Гэтэл тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг байраа Улсын комисст хүлээлгэн өгөхөөсөө өмнө гэрээ хийсэн боловч үлдэгдлээ өгөхгүй гэрээний дагуу гэрчилгээгээ авах шаардлага тавьсан иргэдийн байрыг давхар борлуулаад эхэлсэн байна. Энэ маргаанаас болж шүүхдэлцсэн тухай оршин суугчид ярьж байв. Шүүхийн шийдвэр гэрээ хийж, урьдчилгаа төлбөр төлсөн иргэдийн талд гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын комисс хүлээж аваагүй ч байрандаа орохыг иргэдэд зөвлөжээ. Гэтэл “Тэмүүлэнбаатар компанийн захирал байр эзэмших гэрчилгээ олго гэсэн шаардлага тавьсан иргэдийг миний газраас ”зайл“ гэх зэргээр хөөж туусанд оршин суугчид гомдолтой байгаагаа хэлсэн. Тус байрны оршин суугчид нийслэлийн Засаг даргыг энэ эмэгтэйн эрхшээлээс биднийг гаргаж өгөөч гэсээр угтсан юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ байрны газрын зөвшөөрөл нь будлиантай. Уг нь 200 ам метр газрыг 2007 онд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх Б.Эрдэнэчимэгт олгосон юм билээ. Гэтэл энэ хүн өөрийн дураар 423 ам метр болгоод орон сууц барьж борлуулжээ. Нөгөө талаар байшингийн зураг таван давхар байхаар батлагдсан. Гэтэл долоон давхар сууц барьжээ. Таван давхрын суурин дээр долоон давхрыг барина гэдэг нь та бүхэн, танай үр хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Компанитай бол ярих зүйл байхгүй. Харин одоо иргэдийг яаж хохироохгүй байх талаар та нартай ярих гэж ирлээ. Зарим компанийн хууль бус үйлдлийн гол хохирогч нь иргэд болоод байгаа. Би Засаг даргын хувьд иргэдийг хохироохгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангахын төлөө хариуцлагатай ажиллана” гэлээ.
Байрны оршин суугчид цахилгаангүй, түүнийгээ дагаад дулаан байхгүй хүйтэн байшинд гадуур хувьцастай сууж байгаа гэнэ. “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг энэ байрныхаа урд талд залгаад 139 ам метр газар эзэмших эрх авсан ч түүнийгээ мөн л сурсан зангаараа 375 ам метр болгоод дөрвөн давхар карказ цутгаад амжжээ. Тэрбээр баригдаагүй байгаа барилгадаа урьдчилгаа нэрээр иргэдээс нэг тэрбум 97 сая төгрөг авчихаад байгаа гэж байр авах захиалга өгсөн иргэдийн төлөөлөл тайлбар хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олгосон зөвшөөрлийг хэтрүүлж дур зоргоороо авирлаж хууль зөрчсөн “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг, түүнийг хянаж шалгах үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Эндээс гарах гарц нь иргэдийг хохиролгүй болгож, төр үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэв. Тус компанитай газар эзэмших гэрээгээ цуцалж, газар чөлөөлөх захирамж гаргахаар болсноо тэдгээр иргэдэд мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ