Архи, шар айргаар үйлчилж байгаа газруудад цагийн хязгаарлалт тогтоосноор хэрэглээнд зохисгүй байдал гарч байна. Цагийн хязгаарлалт хийгээгүй байхад хэрэглэгчид бага градустай зөөлөн ундаагаар үйлчлүүлэх хэлбэр рүү хэлбийж эхэлсэн шүү дээ. Гэтэл одоо энэ байдал алдагдлаа” хэмээн согтууруулах ундаагаар нийтэд үйлчилдэг ресторан, баар, караоке, дэлгүүрийнхний төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиаргч Э.Бат-Үүл хүлээн авч уулзахдаа онцлон тэмдэглэлээ.
Засаг дарга Э.Бат-Үүл “нэг тал нь давамгайлж асуудлыг шийдэхгүй. Тийм учраас та бүхэнтэй уулзах хүсэлт гаргаад, энэ уулзалтыг хийж байна. Хууль эрх зүйн хувьд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэхгүй. УИХ шийдвэрлэнэ. Харин эрхзүйн орчныг шинэчлэх талаар та бүхэнтэй хамтран ажиллаж үгийг тань сонсоно. 40 мянган шалгалт хийгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та бүхний нуруун дээр маш их ачаалал ирж байна. Цагдаа энэ бүхэнд хяналт тавьж ажиллана. Тэр үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь асуудал тал талдаа байна. Энэ байдлыг зохицуулахын тулд стандарт тогтооё. Шинэ журамтай болохын төлөө явна. Ер нь одоо бүх баар, рестораныг камержуулна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм алхам хийнэ. Энэ ч та бүхэнд хэрэгтэй. Дотор болж байгаа үйл явдал бүгд бичигдэнэ. Түүнийгээ үзээд асуудлыг шийддэг байх хэрэгтэй болоод байна” гэлээ.
Ийм үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд давхардсан тогоор нийт 40 мянган шалгалт хийгдсэн тухай нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Батжаргалын мэдээлэлд дурдагдаж байв. Дээрх үйлчилгээ эрхлэгчид цагдаа, Мэргэжлийн хяналтын шалгалт дарамт үзүүлэх хэлбэртэй байдаг. Ямар нэг тайлбар хийвэл шалгагчдын амнаас “та нар ирээдүйгээ архиар хордуулж байгаа” гэсэн доромжлолын үг урсан гардаг хэмээн гомдоллож байв. “Монголын ресторан, баар диско клуб эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Мөнгөнцэцэг “Энэ уулзалтыг манай холбоо зохион байгуулж байгаа. Ресторан, баарыг гэмт хэргийн үүр уурхай мэт ойлголтоос салах хэрэгтэй байгаа юм. Нэгдсэн зохион байгуулалтад ороод явж байна. Хяналт шалгалтад манай холбооны төлөөллийг оруулж бид юун дээр алдаа гаргав гэдгээ мэдэж авах хэрэгтэй байгаа юм. Ийм нөхцөл байдал, хамтын ажиллагаа маш их дутагдаж байгаа хэмээв.
Иргэн Н.Ганхуяг рестораны ажиллах цагийг тус бүрт нь үнэлчих хэрэгтэй юм. Урт хугацаагаар ажиллаж орлого олно гэж үзэж байгаа бол өндөр төлбөр төлөөд үйл ажиллагаагаа явуулахад болно гэсэн санал гаргаж байлаа.
Нийслэлд хуулиар тогтоосон цагтаа хаадаггүй архи, шар айргаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд цөөн биш байдаг байна. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга эдгээр бизнес эрхлэгчид эрх зүйн өнөөгийн орчныг хамтарч өөрчлөх, тэр болтол дээрх үйлчилгээг үзүүлдэг аж ахуйн нэгжүүд цагтаа хааж байх нэгдсэн ойлголтод талууд хүрлээ. Эрх зүйн орчныг шинэчлэхэд талууд харилцан үүрэг хүлээхээр боллоо.