Шинэхэн Засгийн газар шижигнэсэн их ажил амжуулахаар бямба гараг буюу амралтын өдөр хуралддаг болсон нь монголчууд залхуу, назгай, ажил хийдэггүй гэх олиггүй муу үгэнд өгөх хамгийн шилдэг хариулт болоод буй.
Шинэчлэлийн Засгийн газар маань ч шинэчлэл, өөрчлөлтийг ширээ сандлаас эхлүүлж халж, солихыг харин ч нэг үзүүлээд өгч байгаа. Саяхныг хүртэл “Дарга нарын үхэл баасан гарагт буюу “хар баасан гараг” гэж яригддаг байв шүү. Харин өнөөдөр бол шинэчлэл, өөрчлөлт, халаа сэлгээний бүгчим халуун салхи бямба гарагаас хиншүү үнэрттэл салхилах боллоо, та минь. Хөөрхий хэдэн дарга маань ч “Энэ бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэний маань суудал өнцөгдөж, албан тушаал, олбог сандлаасаа огло үсэртэл онхолдох бол” гэцгээн яс нь хавталзаж, газар шагайн гэлдэрцгээж байна, хөөрхийс.
За тэгээд яах вэ дээ. Болдог юм болдгоороо л болж, уржигдрын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын мэнгэ голлож, суудал өнцөгдсөнөөр албанаас бууж, ажилгүй иргэний тоог нэгээр нэмлээ.
Харин түүний оронд Т.Дуламдорж хэмээх аз нь шовойж, од нь гийсэн аавын хүү ОБЕГ-ын даргын зөөлхөн суудалд залрав аа хө.
“Хар” бямба гарагийг гялтайлгасан бас нэгэн буянтнаар Д.Энхжаргал гэгч тодорч, шинээр эмхлэн байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдлоо.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд ЦЕГ-ын шинэхэн, ширүүхэн дарга Б.Билэгтэд томилгоогоо үргэлжлүүлэхийг “үүрэгдсэн” гэх.
Өнгөрсөн баасан гарагт “Улсын доторх улс” хэмээгддэг УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралдаан болж, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ерөнхий инженер байсан Д.Сэрээнэндоржийг тохоон томилжээ.
“Хар” бямба гарагийн томилгоо, халаа сэлгээний сураг чимээ дарга даамлуудын зүрхэнд шар ус хуруулж байхад ард олноосоо нууж сэмхэн хийсэн Засгийн газрын хуралдааны эхний томилгоонуудын тар нь танигдаад эхэлжээ. Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргаар суга үсрэн томилогдоод байгаа АН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Жадамбаагийн талаар тэндхийн мэргэшсэн албан хаагчид тун ч базаахгүй амтай байгаа сурагтай. Арга ч үгүй. 2004 онд “Их Засаг” их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн Ц.Жадамбаа дарга мэдээлэл, шуудан харилцаа холбооны талаар үнэндээ “А” ч үгүй нэгэн болохоор албатууд нь “Наашаа харж инээж, цааш харж уйлчихаад” өдөр хоногийг аргацаан ажлаа залгуулсан болж байгаа гэнэ.
Цагдаагийн байгууллага дотооддоо сэлгээ хийж эхлээд байсан. Энэ удаа тус газрынхан томилгоогоо эрчимжүүлжээ. Тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаярыг Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэчулууныг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар томилжээ.
Мөн цагдаагийн хурандаа Л.Батбаярыг Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Г.Эрхэмбаярыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Б.Даваазулыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжавыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.
XXI зуун мэдээллийн зуун гэж байдаг. Гэтэл “Урагшгүй ноёнд ухаангүй албат” гэгчээр тийм ч дарга тавьж байх гэж. Бас нэг сүрхий дампуу томилгооны сургаар Харилцаа холбооны зохицуулах газрынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналдаж байгаа сурагтай. Яав, юу болов гэсэн чинь С.Батболдын үед Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын дарга болонгуутаа элгээр нь хэвтүүлчихэж байсан Ж.Бат-Эрдэнэ гэгч “Би аль ч төрд нүүртэй” хэмээн даналзаж хуучин албаа гэм ялгүй хүлээлгэж өгчихөөд тун ч удахгүй ХХЗГ-ын даргаар залрах сурагтай.
“Хар” бямба гарагийн хачин жигтэй томилгоонууд харин ч нэг ар араасаа цуварч байна даа, та минь. Зах зухаас нь тоочвол нэг иймэрхүү.
Томилгоо зөвхөн Засгийн газраар хязгаарлагдаж байгаа ч юм биш. УИХ-ын намрын чуулганы нээлт өнгөрөгч долоо хоногт болсон. Парламентын гишүүд ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгч агсны хүү Э.Батшугарыг “Монголбанк”-ны дэд ерөнхийлөгчөөр томилж, олныг алмайруулав. УИХ-ынхны ногоон гэрлээр жирийгээд гараад ирсэн түүний албан тушаал, нийгмийн дунд орж үзээгүй, амьдрал мэдэхгүй “бацаан”-д ахадсан суудал гэдгийг монголчууд төдийгүй дэлхийн хэвлэлүүд ч дурдсан байсан гэх.
Томчуудын томилгоо олныг гайхшируулж, алмайруулж дуусах болоогүй бололтой. Учир нь СЕХ-ны дарга Д.Лувсанжав өөрийн хүсэлтээр гэдэг шалтгаанаар халагдах өргөдлөө өгч, шийдүүлэв. УИХ-ын сонгуулийн маргаанууд эцэслэн шийдэгдээгүй байхад дарга нь албан тушаалаа өгч буй нь олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Үндсэндээ СЕХ-ны даргын албан тушаал гэдэг парламентын гишүүдийн бүрэн эрхтэй адил дөрвөн жилийн хугацаатай байдаг болоо юу гэх харыг ч төрүүлж байгаа юм. Юутай ч Д.Лувсанжавын орыг тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Ч.Содномцэрэнгээр залгуулахаар болсон. Мөн СЕХ-ны нарийн бичгийн даргаар Б.Алтанжаргал гэх эмэгтэйг томилов. Ийнхүү төрийн гэх тодотголтой байгууллагуудын дарга нарын халаа сэлгээ дуусаагүй үед ёстой л дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэгчээр хэзээ мөдгүй халагдах байх гэсэн сэтгэлтэй хүмүүс ажил хийх бус алмайрч суухаас өөрийг мэдэхээ байсан тухай ч яригдсаар л байна.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"