logo
 “Рио Тинто” Таван толгойг сонирхжээ

“Рио Тинто” Таван толгойг сонирхжээ

2012/10/08
Монголын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп Таван толгой нүүрсний ордыг сонирхох болсон тухай “Блүүмберг” мэдээлжээ. Энд бичсэнээр Монголын шинэ Засгийн газар дээрх явдлыг сайшаах маягтай байгаа төдийгүй, дэмжих болсон гэнэ. Одоогийн байдлаар Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулахаар Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгосын компаниуд албан ёсны эрхээ аваад буй.

Харин “Рио Тинто”-гийн хувьд дэлхийн хэмжээнд зэс, алт, молибденийн нөөцөөрөө хамгийн том ордод зүй ёсоор тооцогдож буй Оюу толгойд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тун удахгүй Таван толгойд гэрээ үзэглэж магадгүй бололтой.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш