logo
“Хангай” зочид буудалд насанд хүрээгүй хүүхдүүд амиа алдах дөхөв

“Хангай” зочид буудалд насанд хүрээгүй хүүхдүүд амиа алдах дөхөв

2012/10/08
Насанд хүрээгүй хүүхдэд сог­туу­руулах ундаагаар үйлчлэх буюу садар самуунд уруу татахыг хуулиар хориглосон байдаг.

Гэтэл сүүлийн үед бага насны  хүүхэд болон өсвөр насныханд зочид буудлууд орлогоо бодож үйлчилдэг нь нууц биш болсон. Тухайлбал, өнгөрсөн баа­сан гарагт Баянгол дүүргийн нутаг дэвс­гэрт байрладаг “Хангай” зочид буу­дал 14-16 насны зургаан хүүхдэд үйл­чилснээс болж тэд амиа алдах дөхжээ.



Тодруулбал, дээрх зур­­гаан хүүхэд шөнийн  00:00 цагт уг буудалд орж үйлчүүлэхдээ гаднаас хий авч ирж үнэртсэний улмаас дэлбэрэлтэд өртсөн байна. Урьдчилсан байдлаар тэднийг асаагуур хэрэглэсний улмаас дэл­бэрэлт болсон байж бол­зош­гүй гэж үзэж байгаа аж.



Харин тус буудлын зохион бай­гуу­лагч “Газар хөдөлж бай­гаа мэт чимээ гарсан” хэмээн цагдаагийханд мэ­­дүүл­­­сэн байна. Хэрэг гар­сан даруйд буудлын ажил­­­чид цагдаа, түргэн тус­­ламж дуудаж, гэмтэл авсан хүүхдэд яаралтай эмнэл­гийн тусламж үзүүл­жээ. Хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн ч биеийн бай­дал хүндэвтэр байгаа аж. Хэр­гийг Баян­гол дүүргийн Цаг­­даагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус буудлын эз­дийг хариуцлагад татах болсон гэнэ.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш