logo
Дэлхийн тайлагдаагүй нууц: Маяагийн тоолол

Дэлхийн тайлагдаагүй нууц: Маяагийн тоолол

2012/10/08
Маяагийн тооллын нууц

Хүн төрөлхтөний соёл нь түүний өөрийнх нь хөгжүүлсэн түүхийн мөрөн голоос эх үүслийг нь эрж хайдаг авч харин өндөр соёл иргэншилтэй Маяагийн соёл нь энэ жишгээс гадуур байдаг. Учир нь газар дэлхий дээр маяагийн тооллыг бодитой хэрэглэж байсан гэрч баримтыг хайгаад хайгаад бараг олоогүй байна. Маяачууд гол төлөв хоёр зүйлийн тоололтой, нэг нь нарны тоолол, тэд нэг жилд 365.2420 өдөр байдаг гэж тооцоолж гаргасан нь европчуудын хэрэглэж асан Кейсигийн тооллоос хол илүү нарийн тодорхой юм. Нөгөө нэг нь уламжлалт тоолол бөгөөд cap бүр нь 20 хоногтой, 1 жил 18 сартай гэж тогтоосон байдаг. Эдгээр тоолол хаанаас эхтэй нь өнөөг хүртэл нэгэн оньсого хэвээр байгаа билээ.

ХҮН ГАЙХМААР НАРИЙН ТООЛОЛ

Маяагийн одон орончид нар болон од эрхсийн хөдөлгөөнийгудтал ажиглах явцдаа нарийн нямбай тооллыг үүтгэн гаргажээ. Маяачууд жилийг хабу гэж нэрлээд 1 жил 18 сартай, 1 cap нь 20 хоногтой, жил бүрий жич 5 хоног нэмбэл наран сарны битүүрэл хэмээмой. 360 хоногоор 1 залгилт болгоно, 20 залгилт нэг хорин болох ба 7200 хоногоор тооцно, тооллыг тооцдог хамгийн дээд байгууллагыг Аротун гэх ба нийт 23 тэрбум 40 сая хоног нь 63 сая жил болно гэж тооцдог ажээ. Ийм асар нарийн тевөгтэй тоолол нь дэлхийн бусад эртний соёл иргэншлийн тооллоос хол давсан байжээ.

Одообиднийхэрэглэжбайгаатоолол нь 1 жил 365.2425 хоногоор тооцогдох бөгөөд Маяагийн үеийн одон орончид болохоор 365.2420 хоногоор тооцож байжээ. Өнөөгийн нэр хүндтэй одон орончдын тооцоогоор бол 1 жилийг 365.2422 хоногоор тооцох ёстой гэнэ. Үүнээс эртний маяачуудын хэрэглэж байсан тоолол нь бидний өнөөгийн хэрэглэж байгаа тооллоос илүү нарийн, зөрөө нь дөнгөж 0.0002 хоног байгааг харж болно. Эртний маяачууд яахаараа ийм одон орны нарийн сайн тооцоо гаргаж чадаж байсныг хэн ч гээд мэдэхгүй юм. Одон орончид ийм тооцоо гаргаж ирье гэвэл дор хаяхад 10 мянгаас дээш жилийн хугацаа зарцуулж тэнгэрийн эрхсийг ажиглах шаардлагатай болно гэнэ.

Жоржиний тооллын нууц

Түүнээс гадна, маяачууд бас Жоржиний тооллыг үүтгэсэн байна. Энэ тоолол нь жил бүрий 260 хоногтой, 20 бурханы хөрөг зураг болон 1-13 хүртэлх тоо нь байнга нэг эргэлтийг бүрдүүлэх ба хөрөг зураг болон тоо нь Хятадын тэнгэрийн эш газрын эрхтэн байнга зохизон нийлж бүрдээд 260 нийлмэл зургийн тэмдэг болж 260 хоногийг төлөөлдөгтэй адил ажээ.

Маяачуудын Жоржиний тоолол аргын болон билгийн тоололтой адилгүй бөгөөд өнөөг хүртэл эрдэмтэд түүний хоорондын харьцааны эрхсийн хөдөлгөөний жам хуулийг олоогүй байгаа юм. Гэвч, энэ далд нууцлагтоолол нь үнэхээр тэдгээр урьдаас харсан төв цем мөн бөгөөд энэхүү тайлахын аргагүй нууц оньсогын талаар зарим хүн энэ нь яахын аргагүй маяачууд гадаад ертөнцөөс ирсэн гэдэг яриаг гэрчилж байна гэдэг бөгөөд Жоржиний тоолол болон түүнийг бүтээсэн эзэд нь цөм харь одон гаргийн соёл иргэншлийн бүтээгдэхүүн болохыг харуулж байгаа юм гэдэг ажээ.

Хэрэв 16 дугаар зууны испани шажин дэлгэрүүлэгчид бараг бүхий л маяагийн түүхэн баримт сэлтийг устгаагүй байсан бол бид тэндээс Маяачуудын тооллын нууцыг олж болох ч байсан юм билүү. Хамгийн харамсалтай нь цаг хугацаа өнөөг хүрч ирэхэд, Маяачуудын тоолол аанай л нэг нууц оньсого хэвээр байна.

Тайлбар: Жоржиний тооллын зураг

Том шүдэт хүрдэн дээр зурмаг үсгийн хэвийг илчилж байгаа нь жил бүрийн 20 сарын нэр, жижиг шүдэн хүрдэн дээрх тоо нь 1-13 хүртэл эрхсийн тоо болно. Том шүдэт хүрдэн дээрх нэрийтгэл болон жижиг шүдэн хүрдэн дээрх тоог давтан нийлүүлбэл яг 260 тойрог эргэлтийн шилжилт буюу нэг жилийн 260 хоногийг бүтээнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш