Өндөр хэмжээнд баяжуулсан ураныхаа нөөцийн гуравны нэгийг Иран улс цөмийн зэвсэг боловсруулах боломжгүй, харин эмнэлэгийн зориулалтаар хэрэглэж болох нунтаг болголоо. НҮБ-ын эх сурвалжаас иш татан британы Би-Би-Си радио станц өчигдөр ингэж мэдэгдсэн байна. Өөрийн цөмийн эрчим хүчний асуудлаар орон улсын хамтын нийгэмлэгтэй хийж байгаагаа хэлэлцээрээ сэргээхэд бэлэн байна гэдгээ Тегеран энэ байдлаараа харуулж байна гэж эх сурвалжид өгүүлсэн байна. АНУ болон ЕХ-ны тус улсын эсрэг авсан нефтийн хориг арга хэмжээг Тегеран суларуулхыг оролдож байна гэж барууны зарим мэргэжилтнүүд үзэж байна. Хорин хувиар боловсруулсан ураныхаа ихээхэн хэсгийг нунтаг болгосныг МАГАТЭ-гийн ажиглагчид баталсан байна. Нунтаг болгосон уранаар цөмийн зэвсэг бүтээх ямарч боломжгүй гэж үздэг юм гэж МАГАТЭ-гийн шинжээчид тэмдэглэсэн байна. Ийм нунтагаар хорт хавдар эмчлэхэд зориулсан изотоп үйлдвэрлэдэг эмнэлэгийн зориулалттай цөмийн реакторын түлш бэлтгэдэг гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилсан байна.