logo
Дайсагнасан үзэл суртал болон соёлын эсрэг БНАСАУ хаалт хийх болно

Дайсагнасан үзэл суртал болон соёлын эсрэг БНАСАУ хаалт хийх болно

2012/10/08
“Хүмүүсийн ухамсарыг хордуулж байгаа дайсагнасан үзэл суртал болон соёл БНАСАУ-д нэвтрэх явдалтай хийх тэмцлээ хүчтэй болгох шаардлагатай” байна гэж Умард Солонгос улсын удирдагч Ким Чен Ын үзэж байна. Ардын аюулгүй байдлын яаман дээр очихдоо Ким Чен Ын ингэж мэдэгдсэн байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Энэ яам нь “улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа” гэж тэрээр айлчлалынхаа явцад хэлсэн байна. Улсын аюулгүй байдлын албаныхан “урьдын адил үл үзэгдэх фронт дээр дайснуудтайгаа шийдвэртэй тэмцэх шаардлагатай байна гэж” Умард Солонгос улсын удирдагч онцлон тэмдэглэжээ. “Ямарч салхи шуурга, сорилтыг үл хайхран намдаа эцсээ хүртэл үнэнч байх хэрэгтэй гэж” Ким Чен Ын тэмдэглээд, тус яамны ажилтнууд “БНАСАУ-ыг боомилох гэсэн империалист болон бусад хүчний оролдлогыг таслан зогсоох ажлаа нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт найдаж байна гэж” нэмж хэлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш