БНСУ-ын Инчон дахь хурдны замын дэргэдэх нэгэн амралтын газар эрчүүдийнхээ бие засах өрөөг сонирхолтой болгож тохижуулсан тухай www.mglradio.com сайтад мэдээлжээ. Замын хажууд байх олон амралтын газраас хамгийн их амрагчдын өөртөө татаад байгаа уг эрчүүдийн бие засах жорлон нь урдаа видео тоглоомын дэлгэцтэй гэнэ. Эрчүүд бие засч эхлэнгүүт дэлгэцэн дээр хоёр тоглоомын баатар гарч ирэн хоорондоо усаар байлдаж эхэлнэ. Энэ тоглоомны хамгийн сонирхолтой нь эрчүүд шээснийхээ хүчээр тоглоомын баатартай тэмцэлдэнэ. Өөрөөр хэлбэл, эрчүүд хүчтэй шээх тусам хожих магадлал өндөр байх бөгөөд бие засч дуусангуут ялагчийг зарлаж, ус автоматаар татагддаг юм байна.