Америкийн нэгэн эрдэмтний тооцоолсноор 70 нас хүрсэн хүн амьдралынхаа хугацаанд 100 тонн орчим буюу өөрийн биеийн жингээс 1250 дахин хүнс тэжээл хэрэглэсэн байдаг ба 20 жилд нь унтаж, 3 жилд нь ярьж, зургаан жил нь хооллож өнгөрөөсөн байдаг гэнэ. Хүн хоногт 20 мянган алхам алхдаг бөгөөд 70 нас хүртэл 500 сая алхсан байна гэсэн үг. Энэ нь дэлхийгээс cap хүртэлх зайг туулах буюу эсвэл дэлхийг экватороор нь ес дахин тойрох хэмжээтэй замыг туулахтай тэнцэх ажээ. Польшийн эрдэмтдийн тооцоолсноор 68 настай эр хүн амьдралынхаа хугацаанд 9125 минут буюу 63,4 өдрийг сахлаа хусахад, 528 өдрийг хувцсаа өмсөж тайлахад, 1046 өдрийг ширээний ард сууж юм хийхэд зориулсан байдаг. Хүн өдөрт дунджаар нэг цаг ярьдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Бүх л амьдралынхаа туршид энэ нь хоёр жил хагас орчим болно. Хэрвээ хүний өөрийн амьдралын туршид ярьсан хэлсэн үг бүрийг тэмдэглэж авах юм бол тус бүр нь дөрвөн зуун хуудас бүхий мянган боть ном болох ажээ. Яагаад ч юм олон эмэгтэйчүүд эрчүүдээс "арай илүү" их ярьдаг гэж боддог. Тэгвэл статистикаар бүсгүйчүүд ба харчуул дунджаар адил тооны үг хэлдгийг тогтоогоод байна.