Дэлхий нийтэд тулгараад байгаа нэг асуудал бол таргалалт. Судалгаагаар бидний хэрэглэдэг хоол хүнс, эрхэлж буй суугаа ажил, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан ийнхүү хэт таргалалтанд автаад байгаа билээ. Тэгвэл илүүдэл жингээсээ болж сэтгэл дундуур явдаг байсан Edwin Vele гэх залуу өөрийн зориг тэвчээрийнхээ үр дүнд хүссэн хэмжээндээ хүртэл турж чаджээ. Тэрбээр одоо 26 настай бөгөөд Алабамаагаас ирсэн аж. Vele хэрхэн амжилтанд хүрсэн тухайгаа сэтгүүлчидэд ярихдаа “Би өмнө нь бараг 136 кг жинтэй байсан. Тэгээд л амьдралын хэв маяг, хоолны дэглэм зэргээ өөрчлөхөөр шийдсэн. Ийм хэмжээнд хүрэхэд мэдээж амаргүй. Гэсэн ч би чадсан. Цагаан хоол над шиг турахыг хүссэн хүмүүст үнэхээр ач тусаа өгдөг юм билээ” гэжээ. Тэрбээр одоо 86 кг болсон бөгөөд биерхүү эрэгтэй хүнд байх стандарт хэмжээ юм.