Орон нутгийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор МАН-аас МАХН-д, МАХН-аас МАН-д элсэх хүмүүсийн тоо нэмэгдэж хөдөлгөөнд ороод байгаа. Өнөөдөр гэхэд Налайх дүүргийн МАН-ын батлахтай 100 хүн МАХН-ын гишүүн болжээ. Тэдэнд МАХН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намын батлахыг нь гардуулж, уулзсан байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын нэгэнд Баянзүрх дүүргийн 500 хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн юм.