Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж тангаргаа өргөлөө. Үүний дараагаар СЕХ-ны даргаар томилогдсон Ч.Содномцэрэн, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Алтанжаргал, СЕХ-ны гишүүнээр сонгогдсон Д.Дэлгэрцогт нар ажлаа хүлээн авсан юм. Тэдэнд УИХ-ын дарга З.Энхболд баяр хүргэж, ажлаа амжилттай шударга хариуцлагатай хийхийг даалгалаа. Төрийн ордны соёмбот танхимд тангараг өргөж, УИХ-ын даргаас үнэмлэхээ гардан авсан юм. Мөн УИХ-ын дарга Орон нутгийн их хурлын сонгуулийн их ажил хүлээж буйг сануулсан юм.