logo
Загварын ертөнц цахим хэлбэрт шилжиж байна

Загварын ертөнц цахим хэлбэрт шилжиж байна

2012/10/09
Их Британийн нийслэл Лондон хотод загварын 7 хоног болж байна. Уг загварын шоунд дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд ирж оролцжээ. Бүрбри брэнд Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн мэдээллийн сайтуудыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бусдад танилцуулж байна. Их Британийн Бүрбри брэнд нь бусад брэндийг бодвол энэ энэ жил цахим сурталчилгааг ашигласнаараа өвөрмөц болсон байна. Бүрбри брэндийн дэлгүүрт 500 гаруй өсгөгч болон 100 гаруй дэлгэц тавигдсан байна. Бүтээгдэхүүний өмнө байрлах дэлгэцэн дээр тухайн бүтээгдэхүүний өнгө загвар, хийц дизайн зэрэг танилцуулгууд гардаг. Мөн шидэт толь гэх хүний нүдэнд харагдахгүй зөвхөн хүн ойртохоор гарч ирдэг дэлгэцэн дээр тухайн бүтээгдэхүүн хэрхэн яаж ямар материалаар хүртэл хийгдсэн мэдээлэл гардаг байна. Бүр тухайн хувцас хэрхэн ямар загварын хувцастай зохихыг хүртэл худалдан авагчдад зөвлөдөг байна. Топшоп брэнд мөн бүрбригээс юугаараа дутахав мөн цахим хэлбэрт шилжин олон нийтийн мэдээллийн сайтуудыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ сурталчилх эхлээд байна.Топшоп брэндийн вебсайт интернетээр худалдан авагчдад тухайн бараа бүтээгдэхүүнээ хүссэн өнгө загвараар сонгох боломж олгохоор програмчлагджээ. 
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш