logo
Америк эмэгтэй иргэдийн тусламжтайгаар түрийвчээ буцаан олж авч чаджээ

Америк эмэгтэй иргэдийн тусламжтайгаар түрийвчээ буцаан олж авч чаджээ

2012/10/09
62 настай Мэри Смит гэдэг эмэгтэй хоол хүнсээ цуглуулахаар хүнсний дэлгүүрт орж, цалингийн чекээ бэлэн мөнгө болгосон нь хяналтын камерт бичигдсэн. Кассын ажилтан ч түүнд их хэмжээний бэлэн мөнгө тоолж өгсөн. Харин түүнийг мөнгөө тоолж аваад түрийвчиндээ хийн халаасаалж байхыг нь хэн нэгэн харжээ. Мэригийн ах Жэмс Смит дэлгүүрийн гадаа дэлгүүрийн үүдэнд түүнийг машинаар тосч авахаар хүлээж байсан. Мэриг яг дэлгүүрээс гарч байхад хэн нэгэн түүнийг түлхэж унагаагаад түрүйвчийг нь аван хар хурдаараа зугтжээ. Мэригийн ах Жэмс Смит юу болсныг мэдэлгүй асуухад Мэри хулгайч түрийвчийг нь аваад зугтсан болохыг хэлэв. Жэмс хулгайчийн араас хөөсөн боловч оройтсон байлаа. Хулгайч арилаад өгсөн. Гэтэл азаар сайн санаат хүмүүс холдож амжаагүй хулгайчийг хөөж барьж аван цагдаа дуудсанаар Мэри мөнгөө эргүүлэн олж авч чаджээ. Ардчилсан нийгэмд иргэд бие биедээ тусалж байх үүрэгтэй байдгийг нь уг хяналтын камераар бичсэн бичлэгээс харж болно байна. Мэри азаар ноцтой гэмтэж бэртээгүй. Хөл нь бага зэрэг гэмтсэнээс бусдаар биеийн байдал нь сайн байна. Хөгшчүүл надад хамаагүй зүйл гэлтгүй хулгайчийг хөөж барьж өгсөн хүмүүсийг шагнаж урамшуулсан сан байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш