Хүмүүс Казабланка гэдэг дуугаар дэлхийн хаа нэгтээ далайн эргийн нэгэн сайхан хот байдаг гэж мэднэ. Гэхдээ Казабланка гэж Хойд Африкийн Морокко улсын хамгийн том хот гэж мэддэггүй. Морокко улс сүүлийн үед Арабын ертөнцдөө Казабланка хотоороо бус харин рэп, хип хоп дуугаараа танигдах болжээ. Мороккогийн рэпчин Си Симогийн дуунууд Арабын ертөнцийг байлдан дагуулж байна. Ялангуяа Килимини нэртэй ядуусын хорооллын амьдралыг өгүүлсэн дуу зөвхөн Морокко төдийгүй Араб хэлээр ярьдаг бусад улс орны залуучуудыг байлдан дагуулж байна. Түүний ярьж байгаагаар хөрөнгө чинээтэй баян хүмүүст эрх мэдэл хүч чадал байдаг. Тэд юу дуртайгаа хийж, юу дуртайгаа ярьдаг. Хэн ч тэдэнд юм хэлж чаддаггүй. Харин Килимини дуу нь ядууст зориулсан дуу. Ядуусын дүүрэгт төрж өссөн хүмүүст зориулсан дуу юм байна. Си Симогийн амьдрал тарчиг байсан учир багадаа гитар худалдаж авч чадаагүй. Харин тэрээр 14 настайгаасаа эхлэн дуунуудынхаа үгийг бичиж эхэлжээ. Си Симоядуу тарчиг амьдралын үнэн мөннийг гаргаж дуулснаараа бүх л давхрагын Араб залуучуудыг байлдан дагуулж байна. Түүний шүтэн бишрэгчдийн ярьж байгаагаар Си Симо дуугаараа баян чинээлэг хүмүүс болон ядуусын хоорондын зааг их байгааг шүүмжилдэг юм байна. Мороккогийн хувьд Арабын ертөнцөд хамаарах тул рок поп хөгжим хип хоп төдийлөн сайн хөгжөөгүй. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Арабын ертөнцдөө тэргүүлж байгаа. Хурдацтай хөгжиж байгаа юм. Си Симо хайр дурлал, дурлалт бүсгүйн талаар дуулдаггүй. Харин ядуусын хорооллын ядуурал, гуйланчлал, бичиг үсэггүй байдал, гэмт хэрэг гээд нийгэмд болж бүтэхгүй байгаа явдлыг олонд ил болгохыг зорьж дуулдаг байна. Тэрээр нийгэмд ядуурал газар авсныг эрх баригчдад харуулах зорилготой. Тэдний булихаа, авлига хээл хауулийг шүүмжилдэг байна. Гэхдээ Морокко улс нь Арабын ертөнцийн вант улс учир зарим зүйл хориотой. Жишээ нь Вангийн угсааны хүмүүсийг муулж, доромжилж болохгүй. Зарим төрийн байгууллагуудыг шүүмжилж болохгүй гэх мэт хуультай.Эл Хакер хочоороо алдартай 25 настай рэпчин “Төрийн ноход” нэртэй дуу гарган, дуугаараа эрх баригчдын луйвар булхай, авлига хээл ахуулийг шүүмжлэн дуулсан нь асуудал үүсгэсэн. Баривчлагдсан хоригдсон. Одоо тэрээр гудамжны тэмцэгч болсон байна. Бусад рэпчдийн ярьж байгаагаар тэд болгоомжтой нууцаар дуугаа хийхэд хүрдэг. Тэднийхээр бол Морокко улсын нийгэмд болж бүтэхгүй олон зүйл байгаа. Тэдгээр зүйлсийг ил болгож, эрх баригчдад цочоо өгөх хэрэгтэй юм байна. Мороккогийн нийт хүн амын 30 хувь нь залуучууд. Гэхдээ тэдний тал нь ажилгүй, тарчиг амьдарч байгаагаас гэмт хэрэг тасрахгүй байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn