logo
Улаан нүдэн гариг дээр ч алимны мод цэцэглэх болно

Улаан нүдэн гариг дээр ч алимны мод цэцэглэх болно

2012/10/10
АНДЭЗХАБ-ын Цаг уурын бага хурал Санкт-Петербург хотноо ажлаа эхэллээ. “Хөдөө аж ахуйн асуудлыг шийдэхдээ цаг уурын мэдээлэлийг ашиглан хэрэглэх асуудалд” энэ бага хурал зориулагдаж байна. АНУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улсууд болон бусад улсуудаас ирсэн 100 гаруй эрдэмтэд хүнсний аюулгүй байдлыг хангахад цаг уур судлаачид хэрхэн туслаж болох асуудлуудыг хэлэлцэж байна.

Цаг уур өөрчлөгдөж байгаа гэдэг нь маргашгүй асуудал юм. Энэ процесс цаашид үргэлжлэх бололтой. Жишээ нь, ОУ-д хорин жилийн дараа амтат зүржийн талбай улаан буудайн талбайг шахах магадлал өндөр байна гэж эрдэмтэд үзэж байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд байгал цаг уурын гэнэтийн явдал нөлөөлөх нь зарчмын асуудал юм. Цаг уурын өөрчлөлтийг удаан хугацаагаар таамаглаж чадах асуудлыг шийдэх нь шинжлэх ухааны зорилго юм. Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч хоёрын харилцаа “тэнэг асуултууд, хэнд ч хэрэггүй хариултууд” гэсэн зарчим дээр тогтож байна гэж Цаг уурын бага хурлын оролцогч, Геофизикийн судлалын гол төвийн захирал Владимир Катцов тэмдэглэж байна. Нэг талаас нь авч үзвэл цаг уурын мэдээлэл хүлээн авч байгаа хэрэглэгчдэд асуултаа зөв тавих боловсрол дутаж байна, нөгөө талаас эрдэмтэдийн хариулт нь дэндүү хийсвэр эсвэл ойлгомжгүй байна гэж Катцов үзэж байна: «Жишээ нь, танай бүс нутагт температур 2 хэмээр нэмэгдэнэ гэж шинжлэх ухааныхан ярьж байна. Энэ нь чинь юу гэсэн үг вэ? гэж хэрэглэгч нь асууж байна. Хүсмээргүй хор уршгаас зайлсхийх нь ямар үнэтэй вэ? гэж асууж байна. Цаг уурын шинжлэх ухаан энд юу ч хийж чадахгүй, учир нь эдийн засгийн үнэлгээг тэр өгөх боломжгүй юм. Цаг уурын мэдээлэл үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хороондын харилцан уялдаа холбооны систем болон харилцан яриа хэлэлцээг эрчимжүүлэх нь хамгийн зөв зам юм. Нэг хэл дээр ярьж сурах нь маш чухал байна гэж тэр ярилаа.

Газар тариалангийн салбарт эрсдлийг зөв тооцож сурахын тулд нэг жилийг нөгөөтэй нь адилгүй болгож байгаа хэт үзэгдэлүүдийн өсөлтийг тооцож сурах шаардлагатай байгаа юм: «Эдгээр нь хөрөнгө оруулалт болон нэг ургамлыг нөгөөгөөр солих зэрэгтэй холбоотой маш хэцүү зүйл юм. Жишээ нь, ганд тэсвэртэй ургамалуудыг ган гачиг байнга болж байдаг газруудад тарих. Хэрвээ зарим нэг газар дундаж температур нь нэмэгдвэл, тэнд дулаанд илүү ургадаг ургамалыг тарьж болох юм. Бүс нутгийн болон салбарын хөгжлийн төлөвлөгөөг зохиох улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүст хамаатай стратегийн төлөвлөлт юм» гэж тэр ярилаа.

Цаг уур судлаачид бүр 2009 онд Цаг ууртай холбоотой даяарчлалын системийг байгуулах шийдвэр гаргаж байсан юм. АНДЭЗХАБ-ын Цаг уурын бага хурал ийм систем байгуулах мэтгэлцээний талбар болох ёстой. Манай гаригийн хүнсний аюулгүй байдалд ямарч байгалын сүйрэл аюул занал учруулахгүй байлгахын төлөө боломжтой бүхнийг хийх ёстой гэдэгт бага хуралд оролцогчид итгэлтэй байгаа нь хамгийн чухал юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш