Хойд Солонгос улс тив алгасах баллистик пуужингуудтай. Эдгээр пуужин нь Солонгосын хойг төдийгүй Япон, Номхон далайн Гуам арал, тэр ч бүү хэл АНУ-ын газар нутагт бай онох чадвартай гэнэ. Энэ талаар өчигдөр тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын талын уржигдар хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Пхеньян дээрх мэдэгдлийг хийсэн байна. Өмнөд Солонгос улс АНУ-тай 800 километрийн радиусыг онох холын тусгалын баллистик пуужин боловсруулах зөвшилцөлд гарын үсэг зурсан билээ.
Энэхүү зэвсэг нь шаардлагатай үед БНАСАУ-ын газар нутгийг бүрхэх чадвартай юм байна. Гэхдээ Өмнөд Солонгосын засаг захиргааны тэмдэглэж байгаагаар баллистик пуужинг бүтээх нь хойд хөршийнхөө зүгээс ирэх халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэлд дурдсанаар БНАСАУ-ын бүтээж буй “Тэпходон-2” баллистик пуужин нь 6700 км-ийн тусгалтай учир Аляска хүрэх чадвартай аж.