Хөрөнгө орлогоо цаг хугацаандаа мэдүүлэлгүй, худал мэдүүлсэн, мэдүүлэхээс татгалзсан гэх шалтгаанаар цагдаагийн гурван хурандаа ажлаасаа чөлөөлөгдсөн тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас тодрууллаа.
-Цагдаагийн хурандаа нар ямар шалтгааны улмаас ажлаасаа халагдах болсон бэ. Танайхаас халах хүсэлтийг нь ЦЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн гэсэн?
-Манай байгууллагаас жил бүр төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг уламжлалтай. Бид хөрөнгө орлогоо мэдүүлээгүй Н.Амарзаяа, С.Мөнхтамга, А.Эрдэнбаяр нарыг хөрөнгөө нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг ЦЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн. Тус газар даргын зөвлөлийн хурлаараа дээрх асуудлыг шийдэж ажлаас нь чөлөөлсөн гэсэн. Харин хурандаа нарыг ажлаас чөлөөлсөн тухай бидэнд мэдэгдээгүй.
-Хурандаа нар хэр хэмжээний хөрөнгө нуун дарагдуулсан байх юм?
-Н.Амарзаяа хурандаа Баянгол дүүрэгт байрлах 39 дүгээр байрны автомашины зогсоол, тус байрны агуулах, эхнэрийн өмчлөл дээрх 39 дүгээр байрны орон сууц болон өөрийн эзэмшлийн орон сууцаа худалдсан 55 сая төгрөгийн орлогоо мэдүүлээгүй.
Харин С.Мөнхтамгын хувьд эхнэрийнх нь өмчлөлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 13 дугаар хороолол “Зохиомж” дээд сургуулийн 19 дүгээр орон сууц, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах мөрдөн байцаах газрын ажилчдын байрны орон сууцыг худалдсан 38 сая төгрөгийн орлогыг нуусан нь илэрсэн.
А.Эрдэнэбаяр өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Энэ албыг хашиж байхдаа 26 сая төгрөгийн хадгаламжаа дутуу мэдүүлсэн. Үүнээс гадна “Голомт” банкнаас авсан 50 сая төгрөгийн зээл болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны орон сууцаа борлуулсан орлого болох 85 сая төгрөгийг мэдүүлээгүй. Мөн “Дай Ичи” гэх компанийн 50 хувийг эхнэр нь эзэмшдэгийг нуусан зэрэг зөрчлүүд илэрсэн.
-Торгуулийн арга хэмжээ аваад өнгөрч болох байсныг зарим хүмүүс ярьж байна?
-Бид хуулиа барьж ажиллана уу гэхээс өөрсдийн дураар шийдвэр гаргадаг байгууллага биш. Авлигын эсрэг хуульд зүйлчлээд заагаад өгсөн байдаг. Тэр хуулийнхаа дагуу арга хэмжээ авсан. Ер нь төрийн албан хаагчид хуулиа сайн мэддэг. Хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрээ яаж олсноо тайлбарладаггүй хэрэг жил бүр гардаг. Бид энэ бүхнийг яаралтай шийдэж, хоцруулдаггүй болгох арга хэмжээг авсаар байх болно.