logo
Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

2012/10/10
Маргааш ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.

12-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи 11-нд зарим газраар, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсэг, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш