logo
11 мянган хүн хятад гүзээлзгэнд хорджээ

11 мянган хүн хятад гүзээлзгэнд хорджээ

2012/10/10
  Германы лабораторид хийсэн шинжилгээнээс үзэхэд, Хятадаас нийлүүлсэн хөлдөөсөн таримал гүзээлзгэнэд гэдэсний халдвар үүсгэгч норовирүсийн улмаас 11 мянга гаруй хүн өвчилсөн байна. Хордлогын эхний тохиолдол Баруун Германд 14 хоногийн өмнө бүртгэгджээ.

Хохирогчдын ихэнх нь сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд байсан аж. Үүний улмаас дотор эвгүйрхэж гэдэсний хямралд автсан агаад энэхүү халдварыг үүсгэгч вирүс нь Германы Sodexo компанийн бүтээгдэхүүнд байжээ. Тус компани боловсролын байгууллагуудад өглөөний болон үдийн хоол нийлүүлдэг аж.

Shudarga.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш