БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намын амь насанд халдах төлөвлөөгтэй байсан гэж Өмнөд Солонгосын прокурорын газраас БНАСАУ-ын иргэнийг яллав. Өнөөдөр Франс Пресс агентлагаас Өмнөд Солонгосын прокурорын газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Эрэгтэй энэ оны 3-р сард БНАСАУ-аас оргонох нэрийдлээр Өмнөд Солонгост шилжин суужээ. Прокурорын газраас мэдээлснээр умард солонгосын тагнуулч 2010 онд Хятадад авто осолыг үйлдэх төлөвлөгөөг бэлтгэхэд оролцсон юм. Түүний зорилго Ким Чен Намыг бэртээж Пхеньянд хүргэхэд оршсон. Тэр үед Ким Чен Нам өөр газарт байсан болохоор амь насанд нь халдах ажиллагаа тасалдсан тухай урьд мэдээлсэн билээ. Ким Чен Нам БНХАУ-ын Аомэнд(Макао) нэлээд удаан сууж байна.