logo
Орон нутгийн сонгуульд ИЗНН, МАХН-тай эвсэнэ

Орон нутгийн сонгуульд ИЗНН, МАХН-тай эвсэнэ

2012/10/10
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрох сүүлийн хугацаа өчигдрийн 00.00 цагт дуусгавар боллоо.  Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг бүртгүүлсэн өдрөөс хойш тойргийн хороод хэлэлцэж, нэр дэвших эрхийг нь олгох юм байна. Тиймээс энэ сарын 20-нд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлана.

Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцож буй. Үүнд МАН, Ардчилсан нам, ИЗНН, МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН зэрэг намууд оролцож байгаа бол МАХН-ИЗНН “Иргэний шударга ёс” эвсэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслүүд Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Зарим тойргуудад МАХН нь ИЗНН-тай, заримд нь МҮАН-тай эвсч сонгуульд оролцох болсон хууль зөрчөөгүй, байж болох хэлбэр гэж тайлбарлаж байгаа юм байна.

Мөн тойргийн хороодод нам, эвслийн тоо зөрүүтэй байгааг албаныхан хэлж байлаа. Тухайлбал, нэг дүүрэг хоёр эвсэл, дөрвөн нам оролцож байгаа бол аймагт нэг эвсэл, зургаан нам оролцох гэх мэтийн өөр өөр байгаа аж.



 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш