logo
Мянган жилийн дараа хүн ийм болно

Мянган жилийн дараа хүн ийм болно

2012/10/10
Эволюцийн нөлөөгөөр хүн төрөлхтөн мянган жилийн дараа гадаад төрхөөрөө одоогийнхоосоо эрс өөр болно гэсэн таамаглалыг анатомийн шинжээчид дэвшүүлжээ. Тэдний дүн шинжилгээнээс харвал “Homo sapiens”-ын үр удам танигдахгүй болтлоо өөрчлөгдөх юм байна. Энэ талаар Британийн “Sun” сонин мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн судалснаар хүний дундаж өндөр 1.83-2.13 метр болж өсөх төлөвтэй байна. Энэ нь хоол хүнс сайжирч, анагаах ухаан хөгжиж байгаатай холбоотой гэнэ. Британийн судлаач Гарри Трейнер “Америкийн дундаж иргэн өнгөрсөн зууны 60-аад оны үеийнхнээс 2.54 сантиметрээр өндөр болсон” гэж мэдэгджээ.


Түүнчлэн бидний дээд удмынхны хоол боловсруулах замд ч өөрчлөлт гарах нь ээ. Хүн төрөлхтөн богино гэдэстэй болсноор өөх тос, сахарыг биедээ бага шингээж, илүүдэл жинд орохоос өөрийгөө хамгаална гэж Лондоны шүдний эмч Филип Стеммер баталж байна. Мөн зөөлөн хоол хүнс бага зажлагддаг болохоор шүдний тоо, амны хэмжээ ч багасах аж.

Тодорхой шалтгааны улмаас хүн төрөлхтний гар, хуруу ч эрс уртасна. Ингэхдээ гар, нүдний хүнд зохицуулалт шаардсан төхөөрөмж байнга хэрэглэснээс болж захын мэдрэлийн цэгүүдийн тоо олширно. Ам жижиг болсноор ярихад төвөгтэй болно. Тиймээс хүн нүдний хөдөлгөөн, нүүрний хувирлаар ярилцдаг болох бөгөөд нүд томрох гэнэ.

Харин бодож, сэтгэх үйлдлээ компьютерт даалгаснаас болж, хүний тархи багасна гэж “ИТАР-ТАСС” мэдээлжээ.

Мөн хүмүүсийн арьсны өнгө холилдсоноос илүү хар бараан, хацар ихтэй, ижилхэн хамартай болох юм байна. Үс бараг үгүй болох бөгөөд нарны туяаны улмаас үрчлээ ихтэй болох аж.

Эх сурвалж: "Өглөөний Сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш