logo
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилно

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилно

2012/10/11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал:

- Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох саналыг УИХ-ын дарга З.ЭНХБОЛД танилцуулна;

- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

2.”Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

3.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

4.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.

5.“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл:

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

6.“Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулах юм байна.

Б.Хүдэр 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш