logo
Түймрийг бүрэн унтраажээ

Түймрийг бүрэн унтраажээ

2012/10/11
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг, “Хагшаалын дугаар” гэдэг газар энэ сарын 9-нд гарсан хээрийн түймрийг орон нутгийн иргэд, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн албан хаагчид ажиллаж бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын зааг нутаг, “Сүүж сэрвэн” гэдэг газар энэ сарын 9-нд мөн хээрийн түймэр гарсан байна. Гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Дайчин Тамсаг” ХХК-ийн ажилчид, Эрдэнэцагаан суманд дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын албан хаагчид ажиллаж бүрэн унтраажээ.
Б.Туул

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш