Хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулах талууд "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Уг санамж бичигт Засгийг газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар болон арилжааны 13 банкны удирдлага гарын үсэг зурсан юм. Санамж бичигт хүүхдийн мөнгийг олгохдоо үйлчилгээний хураамжгүй үйлчлэхээс гадна хүүхдийн мөнгө авах иргэн банкаа өөрөө сонгох, данс нээлгэх, хаалгах хүсэлтээ түргэн шуурхай гаргаж, шийдвэрлүүлэхээр тусгажээ. Ингэхдээ иргэн зөвхөн нэг банкинд нэг данс нээлгэх юм. Иргэд энэ сарын 10-наас өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргавал 10 дугаар сардаа багтаж мөнгөө авч эхлэх гэнэ.
Энэхүү санамж бичигт Голомт, Капитал, Капитрон, Кредит, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН, Хадгаламж, ХАС, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан, Эрэл банк гэсэн 13 арилжааны банкны удирдлагууд гарын үсэг зурснаар хүүхдийн мөнгө олгох эрх нь нээгдэж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уулзалтын эхэнд, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгө хөтөлбөрт хамтарч ажиллахаар болсон арилжааны банкны хамт олонд хүүхэд багачуудын өмнөөс талархал илэрхийллээ. Өчигдрийн 12 цагийн байдлаар улсын хэмжээнд 13 арилжааны банкаар 628,298 хүүхэд данс нээлгэсэн. Энэ удаа шинэ хэлбэрээр буюу цахим байдлаар ямар ч эрсдэл, иргэдийн бухимдалгүйгээр зохион байгуулах болно хэмээн онцоллоо. Хүүхдийн мөнгийг хураамжгүй олгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа банкийг "Хүүхдийн хөгжлийг дэмжигч" байгууллагаар өргөмжлөхөөр болов.
Ж.Болор