logo
Олс таталтынхан Сөүлийг зорилоо

Олс таталтынхан Сөүлийг зорилоо

2012/10/11
Монголын олс таталтын холбоо /МОТХ/-ны ерөнхийлөгч Б.Баттулга, ерөнхий дасгалжуулагч Б.Адьяахүү тэргүүтэй шигшээ багийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр БНСУ-ыг зорилоо.
Ази тивийн АШТ энэ сарын 12-14-нд тус улсын нийслэл Сөүл хотод болох юм. Манай оронд олс таталтын спорт үүсч хөгжөөд удаагүй хэрнээ манай тамирчид тивдээ ширүүн өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтах болсон. Тухайлбал, Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм.
Дашрамд сонирхуулахад чөлөөт бөхийн дасгалжуулагч, "Арслан" клубыг үүсгэн байгуулагч Б.Баттулга өнгөрсөн сард Монголын олс таталтын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Д.Өлзий

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш