Өргөдөл гаргахын тулд иргэд хүүхдийн төрсний гэрчилгээ болон цахим үнэмлэхээ авч очих бөгөөд, зарим банкууд баримт бичгийнхээ канондсон хувилбарыг давхар авчрах шаардлагатай гэлээ. “Зарим иргэдийн үнэмлэх гараагүй байна, хуучин үнэмлэхээр данс нээлгэж болох уу?” гэсэн асуултанд “дээрээс тушаал гарсан учраас зөвхөн цахим үнэмлэхээрээ бүртгүүлнэ” гэв.
Банкуудаас аравдугаар сарын хүүхдийн мөнгөний өргөдлийг хэзээ хүртэл авч дуусах талаар лавлахад:
Улаанбаатар банк 10-р сарын 11-ний 17.30 цаг хүртэл
Капитрон банк 10-р сарын 11-ний 18.00 цаг хүртэл
Хадгаламж банк 10-р сарын 11-ний 18.00 цаг хүртэл
Чингис хаан банк 10-р сарын 12-ны 17.00 цаг хүртэл
Эрэл банк 10-р сарын 12-ны 18.00 цаг хүртэл
Голомт 10-р сарын 12-ны 18.00 цаг хүртэл
Үндэсний хөрөнгө оруулалтын банк 10-р сарын 12-ны 18.00 цаг хүртэл
Хаан банк 10-р сарын 12-ны 18.00 цаг хүртэл
Харин Капитал, Хас, Худалдаа хөгжил,Төрийн банкууд энэ сарын 10-наар буюу өчигдөр хүүхдийн мөнгөний өргөдөл авч дууссан байна.
А.Цацрал