Орчин үед интернэт хэрэглэдэггүй, “Facebook”, “Twitter”, “Myspace”-ээр мэдээлэл солилцдоггүй хүн тун цөөхөн байдаг байх.
Бидний олонхи нь өглөө босоод л, цахим ертөнцийн сонин хачинг сонсож, хаана юу болж өнгөрснийг тэндээс олж мэддэг. Бусдын тухай мэдээллийг тэндээс олж авдаг нэгэн байхад өөрийнхөө тухай бүхнийг дэлхий нийтээр нэг цацчихдаг хүмүүс ч бас байдаг.
Тэгвэл тийм хүмүүст зориулж, АНУ-ын нэгэн хувийн хамгаалалтын албаны гүйцэтгэх захирал Бет Гивенс дараах сануулгыг өгч байна. Тэрээр дээрх сайтууд дээр бичигдсэн байдаг хувь хүний мэдээллийг ашиглан, таны бодит амьдрал дээр болон цахим ертөнцийн орон зайд ямар нэгэн аюул заналхийлэл учирч болох тухай анхааруулж байна.
Интернэт дэх марзан зураг чинь таныг ажилгүй ч болгож мэднэ
Өмнө нь та энэ тухай бодолцож байсан уу. Аль нэг даатгалын компани тухайн хүний “Facebоok” дэх идэвхитэй пост, коммент болон бусад мэдээллээс хамааруулан даатгалын гэрээгээ цуцлах, даатгалтай холбоотой зарим асуудалд таагүй хандаж болох талаар дээрх мэргэжилтэн бас өгүүлжээ.
Мөн үүнээс гадна таны болгоомжгүй авахуулсан зарим зургууд тань тухайлбал, үдэшлэг парти дээр халамцуу авахуулсан, эсвэл ажил хийдүүлэн амралтанд явсан гэх мэт марзан зураг чинь ажил олгогч эздэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байж болно гэдгийг та бас бодолцох хэрэгтэй болох нь. Тиймээс ямар мэдээллүүд таныг дээрх эрсдэлд хүргэж болох талаар сонирхъё.
Төрсөн он, сар өдрөө нийтэд мэдээлэх хэрэггүй
Мэдээж та төрсөн өдрөө нийтэд ил тавьж болно. Харин төрсөн он болон төрсөн газраа хувийн нууцлалдаа үлдээгээрэй. Эдгээр мэдээлэл нь ил байвал таныг санхүүгийн халдлагад өртөх болон гар утасны компаниас мэдээлэл алдахад хүргэж болох юм. Нөгөөтэйгүүр амралтын төлөвлөгөөгөө ч бас нууцлах хэрэгтэй.
“Хоёр өдрийн дараа бид Малибуд очсон байх болно” гэсэн пост нь таныг хүсээгүй хэн нэгэнтэй уулзах юм уу, ямар нэг таагүй явдалд орооцолдуулах эхлэл ч байж болно. Жаахан муу талаас нь тооцоолж байгаа ч, бас л бодолцохг үй бол болохгүй зүйл.
Гэрийн хаягаа бас нууцал
Гэрийн хаягаа нийтэд дэлгэх нь мэдээж оновчтой санаа биш юм. Үүний муу үр дагаврыг хэлэхэд илүүц биз. АНУ-ын хэрэглэгчдийн 40 хувь нь гэрийн хаягаа нуугаагүй байдгаас гадна 65 хувь хувийн мэдээлэлдээ ямар нэгэн хаалт хийгээгүй байдаг нь бас гайхмаар асуудал. Угтаа бол та паспортын түлхүүр үгээ ч бас хэнд ч хэлэлгүй нууцлах хэрэгтэй.
Ямар нэг үйлчилгээ авах үед, жишээлбэл банкны данс карт нээлгэхдээ нууц асуулт, хариултыг бөглөж үлдээдэг. Гэтэл та өөрийнхөө фэйсбүүк профайл дээр үүнийхээ мэдээллийг ил болгоод тавьчихсан юм биш биз. Үүнийгээ бас шалгаад үзээрэй. Хэрэв тийм бол хүмүүсийн мөнгийг луйвардаж сурсан нөхдүүд иймэрхүү мэдээллийг чинь өнгөрөөхгүй нь лав.
Интернэт бол буруугаа хүлээх талбар биш
Магадгүй, та хийж буй ажлаа үзэн ядаж байж болно. Эсвэл хэн нэгэнд худлаа хэлсэн /татварын албанд ч юм уу/, хууль бус зүйл хийсэн байж болно. Гэвч энэ бол буруугаа хүлээх талбар бол интернэт биш юм. Мэдээж өөрийнхөө бурууг хүлээсэн нь сайшаалтай ч, хэт сэтгэлийн хөөрөлдөө автан олон нийтийн сайт дээр ийм юм үлдээвэл таагүй үр дагаврыг танд авчрах болно.
Б.Туул /Зууны мэдээ/